24. Тэр эмэгтэйтэй яаж төгсөхөө мэдэхгүй байна

942 45 2
                                    

24-Р ХЭСЭГ

/Өнгөрсөн явдлаас/

Сэүний ээж бол Солонгостоо том гэгдэх эмнэлгт ахлах эмчээр ажилладаг бөгөөд тэр орой яаралтай авто ослоор хүн бэртэн түүний мэс заслыг бэлдэхээр эмнэлгээр гүйлдэж байлаа.Өвчтөнөө хүлээн аван хартал хэдий цусандаа холилдчихсон байгаа ч ээжид нь танил хүний царайг багахан агшинд сануулж орхих нь тэр...Цаашлаад мэс заслыг явуулахыг эмч нартаа даалгачихаад тэрхүү өвчтөний утсыг аван холбоо барих ар гэрийг нь дуудахаар үзтэл утасныхан дэлгэцэн дээр түүний хүүгийн зураг байхыг харжээ...тэгээд л тэр хүүгийнхээ хуучин найз охиныг нь мэдэн Сэүнрүү залгасан хэрэг..

Хэрэг дээрээ Сэүний ээж бол хүүгээ маш сайн ойлгож мэддэг бөгөөд өөрийн гэсэн тийм сайн хүүгээ тиймхэн охинтой үерхэхэд нь тэрхэн үедээ дургуйлхадаг байлаа. Ээжүүд гэдэг бол бүгдийг мэддэг хүнийг хараад ямар хүн гэдгийг нь сайндаа л гэхэд ерөнхийдөө тааварлачдаг хүмүүс учир Наёныг анх хараад огтхон ч сэтгэлд нь хүрээгүй ажээ. Сэүн Наёныг гэртээ ирүүлэн урихаар авчирахад нь ээж нь харсан бөгөөд харваас үнэг шиг гэрийнх нь эд хогшилруу нүд нь эргэлдэх охины харц бага багаар таалагдахгүй болж эхэлж байв...Харицаж байгаа нь , байгаа байдал нь байдгаараа хичээн ээжид нь таалагдахын тулд мэрийж байгаа ч цаанаа л нэг заль мэхтэй их л айхтар охин шиг санагдсаар ээж нь багахан дургуйлхаж байлаа...Тэглээ гээд хүүгээ дийлж чадахгүй хориж чадахгүйгээ мэдсэн ээж нь Сэүнд зүгээр л хайхрамжгүйгээр тиймэрхүү охидуудаас өөр охин олдохгүй байгаа юм уу? заавал үерхэх шаарлдага байгаа юм уу? нас чинь хэд билээ гээд л хааяадаа их нухацтай хэлдэг ч Сэүн ганцыг нь ч тоолгүй чихнийхээ хажуугаар өнгөрөөн сонсоогүй мэт л байдаг байсан ажээ...

Сүүлд салахыг нь сонссон ээжийнх нь сэтгэл амарч зөв зүйл болсонд нь Сэүнд байнга тоглоомоор ч болтугай инээн хэлж байсаар өдийг хүрсэн байтал тэр охин 2 жилийн дараа эмнэлэгт нь асар хүндээр бэртчихсэн яаралтай мэс заслын тасагруу орно гэж огтхон ч бодоогүй явжээ...Хүний үрээс л хойш мэс засал хийх эмч нарт маш сайн амжилттай хийхийг даалгачихаад өөрөө өрөөндөө Сэүнийг хүлээж суулаа...

Сэүн ч ээжийнхээ эмч нарын өрөөлүү салхи татуулсаар ороод ирэв

Ээж нь тайвнаар : суу

Сэүн : мэс засал??

Ээж : эхлээд суу

Сэүн : юу болсон юм??? "гайхах"

~You've Fallen For Me~Hikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin