37. Бурхан минь О.О ... ИЙМ УЧРАЛ ГЭЖ БАЙХ УУ??

856 35 0
                                    

37-Р ХЭСЭГ

/Зохиогчийн талаас/

Лухан тэр орой хэдэн цагийн өмнө Лае Тао хоёртой уулзсан ба тэрээр Лае-ийн утсыг нь халаасандаа хийснээ тэр чигээр нь мартаад явчихжээ. Тиймээс ч утсыг нь өгөх гэсээр байгаа газарт нь залгатал тэд Сэүний ээжийн эмнэлэг дээр байна гэж хэлсэн бөгөөд Лухан ч тэр цагийн ажлаа дуусгаад эмнэлгийн зүгрүү явсаар удалгүй хүрж ирлээ...

Тэр машинасаа буумагцаа төв хаалгаруу зүгэлтэл араас нь нэгэн танихгүйн эмэгтэйн "нөгөө өршөөгөөрэй" гэж хэлэх нь сонсдлоо...

Лухан ч тэр яаруу явж байснаа огцом гайхсаар зогссоор эргэж харвал нэгэн эмэгтэй тэргэнцэр дээр түүнийгээ өөрөө муухан түрсээр явж байхыг харав...

Харин тэр эмэгтэй бол Сэүний хуучин найз эмэгтэй болох Наён байсан ба Лухан түүний талаар Хэсү-гээс сонссон боловч үнэндээ ямаршуу царайтай ямар эмэгтэй байдгийг нь мэдэхгүйн улмаас энэ удаад тэр мэдээж танисангүй...

Наён их л эвгүйцсэн байдалтай : өршөөгөөрэй...гэхдээ намайг оруулахад минь туслаад өгвөл их баярлах байна...боломжтой бол шүү дээ

Лухан том нүдэлсээр гайхаж харж байгаад сандарсан байрны : а-а-аан..з-за за тэгье ээ "явсаар Наёны тэргэнцэрний ард очсоор түрээд явлаа"

Наён хайхрамжгүй байдалтай : ийм орой яаралтай дуудлагаар ирээ юу?

Лухан ч гэнэт танихгүй эмэгтэй асуулт тависанд нь гайхсан ч түгдэрсээр : а-ааа үгүй дээ...

Наён : мм... "бувтнасаар" сайн л хэрэг байна

Тэд ч чимээгүй гэгч нь орчинд эмнэлгийн төв хаалгаар орж байтал удалгүй шатаар Хэсү болон Сэүн нар хөтлөлцсөөр буугаад ирэх нь тэр...

Наён амандаа : Сэүнни байна... "тэдэнлүү таг гөлрөх"

Лухан хэдий юу ч бодоогүй хайхрамжгүй явж байсан ч тэр тэрхүү танихгүйн эмэгтэйн хэлэхийг хальтхан сонсоод өнгөрсөн ба нөгөөх эмэгтэйрүү нэг хараад удалгүй урдахь замруугаа харвал Хэсү түүнрүү таг гөлөрсөөр гайхсаар хараад зосгож байлаа...Сэүн ч мөн адил..

***

/Хэсү-гийн талаас/

Маш хурдан бөгөөд богино агшин...ГЭХДЭЭ...надад их хэмжээний бодол жирс хийгээд л ороод ирчихэв...Зарим нь магадлалтай бодлууд ч зарим нь арай үгүйдээ байж боломгүй ч гэмээр бодлууд байв. Юу вэ гэхлээр Луханы арай сүй тавьж буй эмэгтэй нь Наён?? Гэж бодсон ч тэдний гэр бүл нь тийм ч чинээлэг биш гэж сонссоны улмаас арай бишдээд явчихав. Учир нь Луханы гэрийнхэн түүнийг маш сайн гэр бүлтэй сүй тавиулах гэж байгаа гэсэн шүү дээ...Харин дараагийнх нь магадгүй нэгнээ санамсаргүй танидаг юм болов уу? аль эсвэл зүгээр л ингээд гадаа явж байхад нь тэр сайхан сэтгэлтэй юм болохоороо туслалцаа үзүүлсээр түрж орж ирсэн байж болох л юм гэсээр зогсож байтал тэдний наашлах зүг нь улам ойртсоор бараг дөхөж ирсээр Луханы "өө та 2ч бас энд байсан юм уу" гэж хайхрамжгүй асуусан нь намайг бодлуудаас минь салгалаа...

~You've Fallen For Me~Where stories live. Discover now