7. Чи үнэхээр тэнэг юмуу??

1.2K 82 1
                                    

7-Р ХЭСЭГ

Лифтнээс буугаад орон сууцнаас нь гаран зам дагуу алхасаар явж байлаа. Толгойд минь ёстой л нэг түм буман л бодол орж ирж байв...тэр найз охин нь эсвэл тэрнийг харж явдаг охин нь түүнд сайн охин нь эсвэл гэнэт Сэүний анхны хайр нь кинон дээр гардаг шиг гараад ирж эсвэл хамаатны эмэгтэй дүү нь эгч нь аль эсвэл аааааааа БАЙЗ гэхдээ надад тэр охин хэн байх нь ямар чухал гэж ямар хамаатай болоод би ингэтлээ тэнэг хүн шиг...тиймдээ Мёнхигийн хэлдэгээр тийм ухаантай баян айлын царайлаг залуу юм чинь яаж ганц ч охинтой орооцолдохгүй өдий хүртэлийг туулах билээ дээ...Хэсү сайн сонсож ав тэрэнд өртэй болсон гээд чамд тусалсан гээд чи очиж гэрт нь очиж эм өгч асарч хоносон гээд эднийгээ их зүйлд бодох хэрэггүй тиймээс түүнд ойртох талаараа бас бодоод ч хэрэггүй...

Замын хажуугаар хөмсгөө зангидсаар юу ч болоогүй мэт явлаа...гэхдээ л тэр тэврэлдээд зогсож буй дүр зураг нь харагдаад байна штээээ аааааааааааа галзуурах нь эээ..

*утас дуугарах*

Мёнхи : Хэсү байна уу?

Би : тиймээ сонсож байна "дурамжхан хэлэх"

Мёнхи : ямар нэгэн юм болсон юм уу? чи гэрт ирээд явсан юм уу?

Би : тиймээ тэгсэн

Мёнхи : юу болсон юм бэ?  Дууны чинь өнгө нэг л–

Би : би дараа залгая "таслах"

Би одоо тэгээд тэр 2ыг хараад зогсчихоод яаж эргэж Сэүнийх рүү явах юм? Эмээ ав гэлтэй нь биш найз охин нь ч юм уу хэн ч юм намайг буруугаар бодвол яах болж байна...эйшш би одоо тэгээд эргээд очих юм уу яах юм ёстой нэг....

Би ерөөсөө утсаа гаргаж ирээд Сэүнрүү залгахаар боллоо...

Сэүн : Өөө Хэсү "эелдэгээр ярих"

Энэ одоо юуу вэээ?

Би : найз охин чинь явахлээр хэлээрэй би эм өгчихөөд буцаад харина...эсвэл чамайг асарч үлдэнэ гэвэл би шууд гэрлүүгээ-

Сэүн : гэрээсээ гарсан уу? хэзээ ирэх юм?

Би гайхсаар : ю-юу?

Сэүн : ойлголоо..хүлээж байя "таслах"

ЮҮҮ ВЭЭ ЭНЭ ЗАЛУУ ЧИНЬ ОДОО БҮХЭЛ БҮТЭН НАМАЙГ ХААЛГАНЫХ НЬ НААНА ИРСЭНИЙГ ХАРЧИХААД ГЭРЭЭСЭЭ ГАРСАН УУ? ТЭГСЭНЭЭ ЮУ? ХҮЛЭЭЖ БАЙЯ ГЭНЭ ҮҮ ТЭР НАМАЙГ ХАРААГҮЙ ЮМ БОЛОВ ЭСВЭЛ ЭНЭ ОДОО НАДААР ДААЖИГНААД БАЙНА УУ? БИ ЭРГЭЖ ЗАЛГАХ ХЭРЭГТЭЙ ЮУ ЭСВЭЛ ИНГЭЭД ОРХИЧИХ УУ???

~You've Fallen For Me~Where stories live. Discover now