35. Цааш явах...

863 40 0
                                    

35-Р ХЭСЭГ

Нүднээс минь нулимс ганц нэгээр тусалсан ч гэсэн түүндээ зүгээр л уйлж буйгаа мэдэгдүүлэхгүйн тулд түүнийг тэвэрсэн хэвээр нулимсаа чимээгүй арчлаа...

Би нурууг нь илэн зөөлөн зөөлөн товшсоор чимээгүй байлаа...Үнэндээ хаанаас нь эхэлж ярих , юуг эхэлж хийх талаар надад юу ч бүр юу ч санаанд минь бууж бодогдохгүй байсан бөгөөд Сэүнд ч тэр надад ч тэр сэтгэлийн хат мэдрэгдэхгүй байх шиг байна...

Сэүн хөмсгөө зангидсаар улам надад шигдэн эргүүлэн тэвэрч эхэллээ...юу ч дуугархгүй хирнэ түүний амьсгал энгийн бөгөөд тогтуун биш байна , ямар нэгэн зүйлээс болон шаналж , зовиуртаж байгаа нь ч тэр надад мэдрэгдэж байлаа...

Гэтэл хонх дуугарсаар энэ удаад жинхэнэ захиалгын хоол ирж байх шиг байв...

*Дин Дон*

Сэүн намайг тависаар би ч тэр түүнэс хөтлөн татан босгосоор хаалга руу яваад онгойлголоо...Харин Сэүн эргэж харсаар 2 давхарлуу гарж байв...

Хүргэлтийн залуу : захиалгын хоол ирлээ...1 жажамён бла бла ...

Би ч нилээн их зүйл захиалсанд нь гайхаад : аа тийм байх аа..

Гэтэл дээрээс Сэүнтэ зөрсөөр түс тас хийсээр Сүхён бууж ирэнгээ орилсоор : ХҮЛЭЭГЭЭРЭЙ ХҮЛЭЭГЭЭРЭЙ БИ ОЧИЖ БАЙНА

Би ч Сүхёнруу хартал тэр хажууд ирж зогсон захиалсан хоолнуудаа хэлчихээд мөн мөнгөө гаргаж ирэн төлбөрөө төлсөөр хаалгаа хаалаа...

Сүхён надруу харсаар инээмсгэлээд : хоол идэх нь ямар ч өвчнийг жаахан ч гэсэн мартахад тусалдаг. Тиймээс их идээрэй дээшээ гарцгаая "гээд намайг зөөлөн түлхэсээр өөрөө хоолнуудаа аваад бид 2 давхарт гарж иртэл Сэүн өрөөлүүгээ орсон бололтой харагдсангүй...Түүний өрөөний хаалга руу харвал хаалттай байлаа.

Сүхён : заа хоол ирлээ. "ширээн дээр хоолнуудаа тависаар гаргаж ирэх"

Би ч Сэүний өрөөний хаалттай байгаа хаалга руу гөлөрсөөр харж байтал Сүхён хажуунаас татсаар ширээнд суулган өөрөө ч тэр хажууд суув..

Би суугаад Сүхёнруу гайхсаар хартал тэр надруу харсаар урд хоол тавьж өгөөд : тэр удахгүй гараад ирнэ ээ та хоолоо идэж бай "тоолгүй сэрээг нь салган тавьж өгөх"

Би ч нилээн унжуу байдалтай хоолруугаа хараад : ммм...

Сүхён : вуааа энэ үнэр бас энэ амтыг нь эээ ёстой нэг би ерөөсөө тогооч болно оо "юмаа идсээр надруу хараад" та юу гэж бодож байна мм?

~You've Fallen For Me~Where stories live. Discover now