43. Чамайг дахин шаналгахыг хүсэхгүй байна

649 33 0
                                    

43-Р ХЭСЭГ

Хүмүүс заримдаа харилцан тунгаан бодож шийдвэрээ гаргадаг ч тодорхой үйл явдал , үр дүнгийн дараа хичнээн буруу зүйл хийсэн болон алдаа гаргасан аа ухаардагтай адил миний хувьд яг энэ цаг мөчид тийм л байна...Аливаа зүйлийг их бодож , ухаалгаар шийдэхийг эрмэлздэг хирнэ энэ удаад , энэ удаад алдчихлаа. Зориггүйн улмаас , буруу бодсоны улмаас , зүгээрдээ болох байх гэж тэнэг юм шиг тунгаасны улмаас алдчихлаа...

Ямар их тэнэг үйлдэл гаргасанаа секунд , минут өнгөрөх тусам , түүнийгээ надаас нүүр бууруулан эргэн харан явсаныг бодох тусам , машиндаа суун намайг орхин явахыг нь эргэн санах тусам мэдэрч байна...зүгээр л бие сэтгэлээрээ дэндүү их мэдэрч байна...

Би шуудхан нулимсаа арчин Сэүнрүү залгаж эхэллээ... Учир нь яг одоо энд ингээд усан нүдлээд сууж байх цаг бишээс гадна надад хэн ч ямар ч буруу зүйл хийгээгүй байхад яагаад би гомдолон уйлах ёстой гэж , харин ч ингэхийнхээ оронд надад гомдоод явсан хэн нэгний араас уучлалт гуйхаар явах ёстой тийм биш гэж үү...

ГЭВЧ!!! Нэг зүйл , шуудхан л нэг асуудал толгойг минь гашилгаж эхлэх нь тэр...маргааш нисэх миний хувьд би яах болж байна , хувцас хунараас авахуулаад надад бэлдсэн зүйл нэг ч алга үүнээс гадна амжаад бэлдлээ гэхэд хайртай нэгнээ гомдоогоод явуулчихсан атлаа юу ч болоогүй юм шиг ачаагаа баглаад нисэх онгоцны буудалруу яван нисэх хэрэг үү? Бурхан минь сэтгэл санаа минь үнэхээр тогтворгүй байна , гаднаас минь хэн нэгэн харахад миний нүүрэнд ямар ч хувирал гэх зүйлгүй төв царайлан юу ч болоогүй мэт зогсох ч дотоод сэтгэлдээ энэ тархин доторх минь яг л хар салхи хийсэх мэт эмх замбараагаа алдан тэнцвэргүйжиж байв.

Түүний утас дуудаад дуудаад л тэр ерөөсөө ч авахгүй байна...

Хичнээн залуусруу Сэүн бид хоёр түрүүлээд явлаа , санаа зоволтгүй хөгжилдөж байгаарай гэх мэт смс бичиж явуулан , мөн ээжрүүгээ залган ямар нэгэн санаа хэлэн нислэгийн хувиараа хойшлуулахыг толгойдоо боловсруулах гэж оролдсон ч болохгүй нь...ЗҮГЭЭР Л БОЛОХГҮЙ НЬ...УЧИР НЬ НАДАД У СЭҮН гэх хүнээс өөр зүйл бодогдохгүй нь...Түүнийхээ надруу дуугаа өндөрсгөн яриж байгааг , хоолой нь аргагүйн эрхэнд эцсэн байдалтай тэдгээр үгсээ надад хандаж урсган , нүүр бууруулан эргэж харан алхахыг нь бодмогц яг л түүний мэдэрсэн өвдөлтийг давхар мэдрэх мэт сэтгэл минь эмтэрч байв...Мөн тэгэж их хурдтай явж байгаад ямар нэгэн муу зүйл тохиолдчих вий , гэрлүүгээ явсан болов уу , хаашаа явсан бол гэх мэт түм бүмэн бодлууд санааг минь аймшигтай ихээр зовж байх нь тэр...

~You've Fallen For Me~Where stories live. Discover now