20. Тэр залуу...

976 49 0
                                    

20-Р ХЭСЭГ


/Зохиогчийн талаас/

Лухан бол маш том айлын хүү...Тэдний гэр бүл гэдэг бол эцэг эхийнхэн нь хувьд маш үнэ цэнэтэй зүйл , өөрөө хэлбэл өнөөдрийн энэ том нэр хүндтэй гэр бүлийг босгохын тулд үеэс үед өв дамжин ирэхдээ маш их хүч хөдөлмөр гаргаж тэрхүү том удам угсаа гэдэг зүйлийг хөлийн улдаа нааж нэр хүндээ унагахгүйн тулд маш ихээр мэрийж , үүнийг ч мөн цааш үр ач нартаа яг л тийм үнэ цэнэтэй хэвээр үлдээхийг ямагт цагаас цагт хүсдэг тийм л хүмүүс билээ...Лухан болон түүний эгчийг тэдний эцэг эх нь юугаар ч дутаалгүй өсгөсөн хүмүүс. Хэний ч дор оруулахгүйн тулд үргэлж 2 хүүхдийнхээ төлөө байдаг эцэг эх нь тэдний ирээдүйд ч тэр юугаар ч дутаахгүй амьдруулахыг хүсдэг. Өөрсдийн хүч хөдөлмөрөөр гэр бүлээ авж явна гэж итгэж байсан эцэг эхийн урмыг 2 хүүхэд нь цаг тутам хугалаж байхыг тэд мэдэрч байсан юм. Том эгч нь хөөрхөн , төгс бие хаатай урлагийн салбарт амжилт гаргаж чадахаар нэгэн ч тиймэрхүү зүйлд ямар ч сонирхолгүй , хичнээн толгой сайтай ч зүгээр л шилдэг нь байхыг хүсдэггүй эмэгтэй , сурах хэмжээндээ суран хэвийнээр л...байрнаасаа ахихгүй арагшлахгүй гагцхүү цаг хугацаа өнгөрөх тутам наргиж цэнгэж эрх чөлөөтэй дураараа байх хүсэл нь асан нэмэгдэж буй Луханы эгч нь эцэг эхийнхээ аль хэдийн хараа хяналтаас гарж тэдний хувьд итгэлийг нь алдахад хүргэсэн билээ...

Харин Лухан...тэр хэдий онц сурдаг , толгой сайтай , царайлаг бас л юунд ч тэр амжилт гаргаж чадахаар залуу ч одоохондоо томоохон ажилд оролцоно гэдэгтээ бүрэн итгэлгүй гэсэнч тэр хэн хүнээс илүү сайхан ирээдүйг төсөөлж сайхан амьдралыг бүтээнэ гэж боддог билээ. Хүний гар харж амьдрах биш хүнээс бэлэн мөнгө авах биш өөрөө хөдөлмөрлөж өөрөө мөнгө олон зүгээр л өөрийнхөө хүчээр босох дуртай ба хажуугаараа хүссэн зүйлээ хийж явах дуртай нэгэн...тиймээс ч ажлын багаас нь эхлэн хаа нэгтээ цагийн ажил ч болтугай хийн мэргэшхийг хичээж хүний мөн чанарыг бага багаар ч болтугай мэдэхийг хүсэж амьдралын хар барааныг жижгээс нь эхлэн танин мэдэхийг хүсдэг нэгэн атал эцэг эх нь түүний энэ чанарын ганцыг ч дэмждэггүй билээ. Зүгээр л бэлээхэн мөнгө гар дээр нь өгөөд сур бас суралц тэгээд гэр бүлээ авж яв, нэр хүндээ өсгө ийм л зүйлийг эцэг эх нь хүснэ. Харин энэ бүгдийг Лухан аль хэдийн эсэргүүцээд хэдэн жил болж буй тул тэд аргаа барсаар байжээ...

Тиймээс ч тэдний эцэг эх том компаниараа дамжуулан томооохон корпороцийн охинтой Луханыг сүй тавиулан улмаар энэ нь 2 компанид харилцан ашигтайгаас гадна Лухан ч тэр ирээдүй нь гэрэлтэн гэр бүлээ авч яван бүхий л талд түүний ирээдүйн төлөө гэсээр энэ бүгдийг дур мэдэн зохицуулж шийдэн Лухан байн байн ХонгКонг аль эсвэл Бээжин явж гэр бүлийн уулзалтанд нь оролцдог байлаа...

~You've Fallen For Me~Where stories live. Discover now