16. Та 2 хамт амьдраад байгаа юмуу

1.2K 49 0
                                    

16-Р ХЭСЭГ

Зохиогчийн талаас

*Өнгөрсөн явдлаас*

Мёнхи Хэсү орой нь гэртээ ирэхэд нь Минжүн түүнд сайн байсан талаар хэлэн тэрээр гэрээсээ гаран оюутан найзындаа хоносоор өглөө нь гэрлүүгээ хариж байжээ. Гэтэл Мёнхи машины зогсоол дээр Минжүний машин байгааг харсан ба удалгүй Хэсү орцноос гарж ирсээр Минжүний машин руу орон суучихав...

Мёнхи : "одоо бүр мэдэгдсэн гэсэн биш хаа хамаагүй байж байгаа юм биз дээ??"

Мёнхи амьхандаа Минжүн өөрийнх нь төлөө уулзахаар ирж өөрөөс нь уучлалт гуйж ингэж эрт ирэн хүлээж байгаа юм байх гэж бодсон ч мэдээж тэр энэ удаад буруу бодсон байлаа...Минжүн Мёнхитэй биш Хэсүтэй уулзахаар ирсэн байв...

Мёнхи магадгүй Хэсүтэй уулзаад дараа нь намайг ирэхийг хүлээх ч юм уу ер нь намайг хартлаа ингээд зогсоол дээрээ байж байх гэж бодсон ч Хэсү машинаас нь буусны дараа шуудхан л хөдөлсөөр яваад өгчихөв...Уур нь маш ихээр хүрж зүгээр л ганцаараа ингээд тэнэг хөөрхийлөлтэй амьтан шиг санагдан утсаа гаргаж ирсээр Сэүнтэй уулзахаар боллооо...

Мёнхи : Сэүнаа би байна

Сэүн : ийм эрт ямар нэгэн юм?

Мёнхи : түр уулзах зав байна уу?

Сэүн : нн...яг одоо биш ч 2 3н цагийн дараа

Мёнхи : ойлголоо...тэгвэл тэр үед залгая

Мёнхи утсаа таслаад гэрлүүгээ оролгүй бас л хаашаа ч юм танилынхруугаа явахаар шийдсээр явчихлаа...

Харин Сэүн Мёнхигоос дуудлага авахын өмнө Минжүнтэй холбогдсон ба Минжүн уулзах хэрэг байна гэсээр тэд уулзахаар төвлөчихсөн байв..

Удал ч үгүй Сэүн нэгэн паб-д орж ирэн текны урд талд Минжүн сууж байхыг харлаа...гэхдээ тэр хатуу зүйл уусаар сууж байв..

Сэүн нуруулуу нь зөөлөн цохингоо хажууд нь суугаад : ийм эрт юу вэ? "архи руу нь дохих"

Минжүн : ирчихсэн үү

Сэүн : ирчихсэн л байна шүү дээ "инээх"

Минжүн : золиг чинь...магадгүй миний яриаг сонсоод наад инээмсгэлэл чинь хэрхэн алга болохыг би мэдэхгүй л байна шүү "дууны өнгө нь нилээн сул байв"

Сэүн : юу тэр вэ?

Минжүн санаа алдаад урдахаа Сэүнд хийж өгөх гэж байснаа болиод : эхлээд уухуу? Сонсчихоод уухуу?

~You've Fallen For Me~Where stories live. Discover now