15. Би чамд маш их сайн

1K 54 1
                                    

15-Р ХЭСЭГ

Мёнхи : чи мэдэхгүй дүр эсгэж байна уу эсвэл үнэхээр анх сонсож байна уу?

Зүгээр л хэл минь татчихсан юм шиг би юу ч дуугарч чадалгүй чимээгүй зогсож байлаа...Тиймээ би мэднэ би энэ талаар мэднэ гэвч энэ бол өнгөрсөн явдал Минжүн 2 жилийн өмнө Солонгост ирэхээс минь өмнө Монголд солилцоогоор ирэн бид хамт хичээллэж цагийг хамт өнгөрөөдөг үед тэр явахаасаа өмнөх хэд хоногийн өмнө надад тэгэж хэлж байсан....бид үдэлтийн үдэшлэгэн дээр ангиараа лонх эргүүлэн шийтгүүл эсвэл үнэнээ хэл гэдэг тоглоом тоглож байгаад Минжүн дээр лонх заах үед тэрээр надад сайн энд ирээд таалагдаж харин одоо сайн болсон бололтой гэж хэлж байсан...Тэр үедээ хэзээ ч төсөөлж байгаагүй би ийм мэдээ сонссондоо гайхаж суухаас өөр юу ч хийж чадаагүй юм...Дараа нь Минжүн надтай тусгайлан уулзахдаа : "Миний сэтгэлийг ойлгоод өг , намайг юу гэж боддог вэ ч юм уу тиймэрхүү зүйл би асуухгүй ээ би чамайг намайг найз л гэж боддогийг мэднэ. Хэт сэтгэлийг чинь цочирдуулсан бол уучлаарай. Ямартай ч энд байх хугацаандаа би их хөгжилтэй сонирхолтой байлаа. Намайг ойлгож , хамт байсанд баярлалаа бас уучлаарай. Бид өнгөрсөнийг өнгөрсөнд нь орхиж зүгээр л дурсамж хэвээр байлгацгаая гээд томоос том инээмсгэлсээр надруу хараад хэлж билээ...." Минжүн бол миний хувьд үнэхээр л найзаас өөрцгүй хүн байсан. Сурагч бүрийн дунд 1 эсвэл 2 Солонгос оюутан очин хамтарч ажилладаг болохоор Минжүтэй би бараг дандаа хамт явж хамт хичээлээ хийж түүнд газарчлан бид бусдаас арай л илүү цагаар хамт байдаг юм шиг байсан...тэр их эелдэг , хүнийг маш сайн ойлгодог , хөгжилтэй бол хөгжилтэй , даруу бол даруу байж чаддаг нэгэн байсан болоод ч тэр надад харицахад үнэхээр амар байдаг найзаас өөрцгүй залуу байсан билээ...Хэдий түүнээс надад сайн гэдгийг нь сонссон ч ганц ч удаа надад сайн юм байна би ч бас сайн болох гээд үзэх үү аль эсвэл ингэхэд надад өөр талаараа таалагддаг билүү гэж би ганц ч бодож байгаагүй. Анхнаасаа найз цаашид ч найз гээд бодчихсон болоод ч тэр түүнээс сайн гэдэг үгийг сонсоод сэтгэл минь байрнаасаа хөдөлсөн удаа байхгүй билэээ. Тэр бол миний хувьд тийм л залуу...

Төд удалгүй Солонгост ирээд 1 жил хэлний бэлтгэлдээ суучихаад үндсэн ангируугаа ордог жил Мёнхитэй дөнгөж танилцаж эхлэх тэр үед найз залуугаа танилцуулна гэхэд хэзээ ч Минжүн гарж ирнэ гэж би амьдралдаа бодож яваагүй явж байсан юм...ямар их цочсон гэж бодно...зүгээр л хорвоо гэдэг чинь ийм жижигхэн билүү? Гэж бодож билээ...Үнэхээр нүдэндээ ч итгэхгүй бид нэгэнлүүгээ ширтэлцсээр зогсож байсан ч удалгүй нэг нэгэнлүүгээ хараад инээмсэлсэн учир нь бид аль хэдийн жилийн хугацаанд том болчихсон юм шиг төлөвшчихсөн юм шиг санагдаж байлаа. Магадгүй ахлах ангийн сурагчидад ийм явдал тохиолдсон бол учираа мэдэхгүй зогсох байсан ч бид бол одоо өөр хүмүүс учир нь сүүлд бид нэг нэгэндээ "өнгөрсөнийг өнгөрсөнд нь орхиж зүгээр л дурсамж хэвээр байлгацгаая" гэж хэлж байсан болоод ч тэр нэг нэгнээсээ бишүүрхэхгүй эвдүүцэхгүй мэт байлаа... Сүүлд ч тэр бид 2уулаа уулзаж ганц аяга цай уунгаа ярилцахдаа 2 жилийн өмнөх хөгжилтэй явдлаа хуваалцаж салахдаа ч тэр дахин инээмсгэлцгээн өнгөрсөнийг өнгөрсөнд нь орхиж зүгээр л дурсамж хэвээр байлгацгаая гээд л салцгаасан юм даа...Надад ч тэр түүнийг ингээд аз жаргалтай байхыг нь харах сайхан байсан юм. Ганцаараа сайн гээд явж байснаас өөртөө ч мөн адил сайн хэн нэгнийг олж аван аз жаргалаар дүүрэн амьдарч байгаад нь би баяртай байсан юм.

~You've Fallen For Me~Where stories live. Discover now