8. Би чамд татагдаад байгаа юм болов уу?

1.5K 98 0
                                    

8-Р ХЭСЭГ

У Сэүн энэ залуу намайг тэврээд зогсож байна...би бодит байдалдаа итгэх хэрэгтэй юм болов уу? зүгээр л ингээд тэврүүлээд зогсож байгаадаа миний сэтгэл догдолж байгааг нуулгуй хэлэх хэрэгтэй юм болов уу? түүнрүү ойртож болохгүй гэж анхааруулснаа мартаад энэ залууд итгээд үзэх хэрэгтэй юм болов уу? гэвч би энэ залуугийн хувьд ямар хүн гэдгээ мэдэхгүй учир ямар ч дүгнэлтэнд хүрэх хэцүү байна. Ямар ч шалтгаангүй хүнийг тэврэнэ гэж байхгүй үйлдэл болгоны ард ямагт шалтгаан нуугдаж байх ёстой. Юу гэдгийг нь мэдэхгүй ч би түүний энгэрт чимээгүй тэврүүлэн зогссоор байлаа зүгээр л ганцхан удаа ингээд зогсчихье энэ зэргийн зүйлийг Хэсү-яа ганцхан удаа ердөө ганцхан удаа...Зовох үед хэцүү үед би үргэлж ганцаараа л байсаар ирсэн хэзээ ч шаналж байна хэцүү байна ядарч байна дахиад цаашаа явж чадахгүй нь гэж хүнд хэлж байгаагүй ч энэ удаа хэлчихлээ...зовсон үед минь хэн нэгэн хэзээ ч хажууд минь байж байсан удаа үгүй...хэзээ ч сэтгэлийг минь өрөвдөн ингэж дулаан тэврэлт өгж хажууд минь байсан удаа үгүй харин одоо энэ залуу миний хажууд байна миний дэргэд миний зовлонг сонсон намайг тэвэрчихсэн зогсож байгаа болохоор ганцхан удаа яг ганцхан удаа хажуудаа ингээд байлгачихье....

Тэр маш дулаахан , сайхан үнэртэй , мөн тухтай байв..тэвэрч байхдаа улам чанга тэврэн уучлаарай гэж дахин дахин давтаж хэлээд л байв...

Сэүн хэдэн минут намайг тэврэн зогсож байсан ч би түрүүлэн түүнээс хөндийрөхөөр бага зэрэг түлхэтэл тэр намайг тавьлаа

Бурхан минь би түүний эсрэг хариу үйлдэл хийлгүй чимээгүй тэврүүлж зогссондоо хацар халуу дүйгэн ичэхийн зэрэгцээ бантаж эхэллээ. Би яагаад галзуу юм шиг түүнд тэврүүлчихэвээ ???

Сэүн надруу чимээгүй харж байх ба түүний харцанд үнэхээр санаа нь зовсон өөртэй гэмшсэн байртай харагдаж байлаа

Би эргэж харан ганц хоёр нулимс дуслуулсан нүдээ нэг дарж арччихаад Сэүн рүү зоригтой гэгч нь харлаа..

Би : чи-

Сэүн тэвдсээр : о-о-ойлголоо орлоо...орлоо яг яг одоо "орцны хаалга руугаа заагаад" чи ч бас ор "гэж итгэлгүйхэн хэлчихээд надаас түрүүлээд алхлаа"

Би харин араас нь гүнзгий гэгч нь амьсгаа аван гаргачихаад араас нь явтал тэр орцны хаалгаа онгойлгочихоод намайг түрүүлж оруулан араас орж ирсээр бид лифтэнд суун 11 давхарт ирлээ

~You've Fallen For Me~Where stories live. Discover now