1.Эртний Ром

6K 279 7
                                    

Грекийн соёлын музей
 
"Эртний Ромын үзэсгэлэн гоо гүнж Хермони. Түүний аав Ромын хаан Юлий цезарь болон түүний эхнэр Трояны хатан нарын цорын ганц гүнж 4 ахын дүү үзэсгэлэнт Хермони гэж түүхэнд бичигдсэн байдаг. Тэрээр 17 насандаа Грекийн догшин аугаа удирдагч хүчирхэг хаан Миносын хатан болхоор илгээгджээ. Ухаалаг үзэсгэлэнт нэгэн байсан хэдий ч Минос хаан түүнийг үл ойшоодог байв. Тэрээр насаараа ганцаардаж амьдарсан бөгөөд үүнийг нь Грекийн ард иргэд ганцаардсан гоо үзэсгэлэн хэмээн нэрийддэг ажээ. Харин насан өөд болсных нь дараа түүний Грект хийж бүтээсэн сүм, номын сан, цэцэрлэг, ядуу хүмүүсийн хандивын өргөө зэргээр түүний бунхан дээр Грекийн гоо үзэсгэлэн хэмээн мөнхөлжээ"

"Ямарч өрөвдмөөр юм дээ Хермони. Үүрд ганцаараа байсан байна шүү дээ? Тэр Минос гэж ямар гээч хүн байдаг юм бол? Хүн хайрлуулах эрхгүй байна гэж байж болох уу?" олон асуулт тавьсаар түүний зургийг ахин нэг харлаа.

Үзэсгэлэнтэй юм. Тийм биш гэж үү?Ийн бодсоор зогсож байтал миний хажууд нэг эмээ ирж зогслоо. Таяг тулсан тэр эмээ "Чи Минос хааныг муу хүн гэж бодож байна уу?" гэхэд нь би гайхсан ч толгой дохив.

"Би лав тэгэж боддоггүй түүнийг чин сэтгэлийн гүн лүү нь орох хүн л хэрэгтэй байсан юм. Гэхдээ би тэрнийг өөрчлөх нэгнийг мэднэ."

"Хэн юм бэ эмээ?"

Бт гайхан асуухад тэр настай эмэгтэй над руу хүчтэй харан миний гарнаас барин таягаа гурав тогшоод намайг зураг руу ойртуулан "ТЭР БОЛ ЧИ" гэхтэй зэрэгцэн би доошоо таазнаас хана хүртэл үргэлжилэх том зураг руу уналаа.

Чанга орилсоор доошоо унан харанхуй намайг бүрхэн авч хатуу газар газардах ажээ. БУРХАН МИНЬ! Би хаана байна вэ? гэж бодсоор нүдээ нээлээ. Би сая ханын зураг руу унчихлаа гэж үү?

Хүмүүс шуугилдан орилж байгаа нь л мэдэгдэж байх ажээ. Хоёр гар дээрээ тулан босч ирхэд толгой эргэн арай гэж орчноо харах гэж хичээж байлаа.

Хүмүүс шуугилдахаа болин намайг харж эхлэх нь тэр. Энэ газар маш том бөөрөнхий бас хүмүүс дээшээгээ дарааллан суусан байлаа. Бас бүгд эртний хувцастай арай нэвтэрүүлэг, шоу гээч нь болоод байгаа юм уу?

Би хаана байгаагаа үл мэдэн дээш доош хархад голд сууж байсан алтан хувцас толгойдоо титэм зүүсэн нэгэн хүн босч ирэн над руу заан чангаар "ХЕРМОНИ"

Би гайхан өөрийгөө заан "Б Б Би юу? Хермони гэнээ?!"

Энд юу болоод байна аа. Яагаад намайг Хермони гээд байгаа юм бэ?

《Грекийн гоо үзэсгэлэн》Where stories live. Discover now