-4-

278 43 0
                                    

Хуучны модон хаалганы түгжээг арай гэж ноцолдсоор дотроос нь түгжиж аваад муудаж өнгөө алдаж гандсан төмөр шургуулганаас хэдийнээ гарт нь дасал болсон жижигхэн хутга гарган ирлээ. Шүүгээний доод талыг дахин чахруулсаар онгойлгойд хөвөн бас бус лент боолт аваад өмнөө тавилаа. Эцэст нь цагаан ор хөнжлийн даавууны дээр налайн хэвтэх хар цүнхийг татан өвөр дээрээ тавиад ажлаа эхлэхэд бэлэн болов.

Өмсөж байсан гэрийн бололтой нимгэн сул  өмдөө өвдөг хүртлээ тайлаад зай үлдсэн эсэхийг шалгана. Хүрэхэд л гүн зүсэж мэдэхээр хээнцэр гоёмсог мөнгөн хутга. Жимин үзүүрээр нь гуян дээгүүрээ хөнгөхөн гүйлгэхэд л удалгүй түүний чийрэг зузаан гуян дээр улаан зам үүссээр бичсэн үг нь тодрон харагдана.

"Анхны удаа"

Хүйтэн хутгаа цагаахан арьсан дээгүүрээ шигтгэн үг үсэг болгоныг удаанаар зүсэж дахин өөртөө шинэхэн шарх нэмсээр хивсэн дээр дуслах өөрийнхөө улаан цусыг тайвнаар нүд салгалгүй ширтэн дусал бүрийг нь алдалгүй тоолж байлаа. Тэхёний цүнхийг онгойлгон урьд нь хэрэглэж дассан цагаан нунтаг гарган хамраа ойртуулан хүчтэй гэгч нь сорлоо.

"АХХ"

Түүнийг таашаалдаа умбан аахилж уухилсаар чангаар дуугарахад гадаа хэн нэгний сэмээрхэн алхсаар хаалгыг нь налах бүдэгхэн чимээ дуулдана. Жимин тоосон ч шинжгүй үгээ бичиж дуусгаад гуяныхаа шархыг хөнгөхөн бооход шарх нь хөндүүрлэн өвдөж басхүү хар тамхиндаа мансуурсаар "чөтгөр" гэж хүндээр аахилсаар хараал тавих тоолонд түүнийг нь даган хананы цаана өөр хүний бас л таашаалдаа автан амьсгалах байж ядан тачаадах чимээ удтал сонсогдлоо.

Нэг юм шархаа боож дуусгаад Тэхёний цүнхнээс дахин цоо шинэ өвс гаргаж ирээд цаасанд ороон татах гэтэл харамсалтай нь гал байсангүй ээ.....булан тохой болгоныг онгичин хайсан ч гал гаргачих жаахан ч атугай дарь ч олдсонгүй. Арга ядан хаалга онгойлгон гарахаар зэхвэл Жимин мансуурчихсан болоод ч тэр үү? хаалганы түгжээтэй хэдэн минут ноцолдсоор арай гэж онгойлгох гэтэл өнөөх хэн нэгний аахилах чимээ дуулдахаа болиод хонгилоор цааш алхах тэр. Жимин гарч ирээд эргэн тойрноо харвал Тэхён сандарсан аятай нүдээ бүлтгэнүүлэн нэг газраа тогтож ядан зогсох бөгөөд бэлхүүсээрээ ороосон цагаан алчуураа хам хум базчихсан байв. Уснаас гарч ирээд удаагүй бололтой урт үс нь нойтон бөгөөд хэд хэдэн бөмбөлгүүд газар дусалсаар хэсэг бөөгнөрөл үүсгэнэ. Задгай тавьсан урт үс нь түүнийг хичнээн царайлаг харагдуулж байсныг Жимин үгээр хэлж барахгүй мэт санагдаж хараахан үүсэж амжаагүй байгаа булчингүй гэдэс рүү нь инээд алдан ширтлээ. Магадгүй нэг нэгнээ шоолох мэт. Жимин гартаа тамхиа атгасан хэвээр мушилзсаар Тэхёнд ойртон түүний нойтон бас мөр шүргэх шахсан урт үсийг нь гараараа хойш нь самнаж
-Тэхён байх аа....ингэхэд өчигдөр хоёулаа ямар нэг юм болоогүй биз гэсэнд Тэхён инээмсэглэн
-Ямар нэгэн зүйл чинь юу гэдгээс л шалтгаална даа гэсээр эргүүлэн Жиминий үсийг үнэрлэх мэт хүчтэйгээр уушиглан нүдээ анивал Жимин
-С*кс...заавал надаар ингэж хэлүүлэх шаардлага байна уу? чи бид хоёр өчигдөр унтсан уу? Би мансуурснаас болоод юу ч санахгүй байна. Хүн алчихсан юм чинь магадгүй чамтай унтчихсан ч байж магадгүй гэж асуувал Тэхён хорноор инээмсэглэн
-Хэрвээ унтсан бол чи өдийд энд биш тэр охинтой хамт уулын шороон доор байх ёстой байсан юм гэж хэлчхээд жуумалзан хөмсгөө өргөхөд Жимин шоолох мэт чимээгүйхэн инээсээр холдох гэтэл Тэхён доод хэсгээ халхалсан алчуураа зориудаар унагаачих нь тэр.

Swan Lake[completed]Where stories live. Discover now