-51-

342 26 7
                                    

Төгсгөлийн хэсгээ ингээд бэлэглэе. Энэ дуутай хамт орой орондоо ороод уншаарай...❤️❤️❤️

Урьдын адил жаргалтай сайхан өглөө. Хамгийн их инээмсэглэж угтсан өглөө.
Хэн хэн нь дүүрэн жаргалтай өглөө.

Тэхён Жимины урт үсийг сэнсдэж өгөнгөө жаргалтайгаар ярилцаж байлаа.
-Хансэлтай зохиол чинь яаж байна хүмүүс хоёрдугаар бүлгийг нь надаас асуугаад салахаа байлаа гэхэд Жимин хатсан үсээ бага зэрэг гараараа самнангаа сэнснийхээ залгуурыг хурааж
-Өө би бүр мартчихаж мэдээж хэрэг эхүүлнэ. Удахгүй дуусна гэж хэлээд Тэхёнд сам атгуулав.

Тэхён ч түүний өгөх самыг аваад Жимины урт үсийг нь самнаж даахийг нь гаргангаа
-Чи тэгээд ойрд юу хийгээд байгаа юм. Би чамайг тэр зохиолоо л бичиж байгаа гэж бодсон юмсан.

Энэ удаа тэдний байр солигджээ. Тэхён хурдан шаламгай гэгч нь Жиминий үсийг цэвэрхэн сүлжиж өгөөд хэлбэрийг засаж байлаа. Жимин түүний асуултаас бултаж худал инээмсэглэн
-Чи ч үс сүлжих тал дээр надаас илүү болжээ. Хурдан сурах юм аа гэсээр инээмсэглэхэд нь
-Чамайг явсны дараа миний үсийг сүлжээд өгөх хүн олддоггүй байсан болохоор аргагүйн эрхэнд өөрөө л олон хоног ноцолдож ноцолдож сурсан шүү!

Тэхён юу ч болоогүй юм шиг өнгөрснийг сөхөхөд Жиминд нэг л таагүй санагдлаа. Хичнээн хар бараан дурсамжуудынх нь нэг билээ дээ. Дахиж санахгүйн тулд юугаа ч өгөхөд бэлэн, тийм л байж болох хамгийн муухай үе нь. Гэтэл Тэхёны амнаас шууд л гарч байдаг. Түүний хувьд тийм ч чухал эсвэл таагүй үе нь биш юм болов уу? Эсвэл өнгөрсөн хугацаанд тэр бүх зүйлийг мартчихсан хэрэг үү?

Үсээ сүлжүүлэнгээ толь руу ширтэж толинд туссан Тэхёны тусгалыг удаан гэгч нь ажиглалаа. Өмнө нь урт хар үсээ ардаа боочихсон залуу хаалгыг нь анх тогшиж байсансан. Тэр үед хэн нь ч ийм зүйл болно гэж төсөөлөөгүй байсан биз. Харин одоо бидний дунд мянган зүйл өрнөж.

Толины тусгалд богино үстэй залуу инээмсэглэн дуу алдаж жаргалтайгаар ард нь бүжнэ. Түүний жаргалтай царайг хараад Жимин инээмсэглэхгүй байж чадсангүй. Өнгөрсөн хугацаанд дэндүү их зовоочихсон шүү дээ. Тийм байтал гунигтай царайг нь харж зүрхлэнэ гэж үү? Инээмсэглэлийг нь харах болгонд сэтгэл зүрх нь халуун дулаанаар бялхаад л ирдэг байхад.

Юу ч байсан тэвчээд энэ хүртэл хамт ирсэн түүнийхээ гунигтай байдлыг яагаад мэдэрч чадахгүй. Өдөр болгон өглөө бүр хайрлах болно.

Swan Lake[completed]Όπου ζουν οι ιστορίες. Ανακάλυψε τώρα