-10-

242 29 2
                                    

Холдоод удаагүй байгаа байшингийн зүг Жимин хамаг хурдаараа гүйлээ. Магадгүй түүнийг явчихсан байх вий гэж айсандаа бүх хүчээ шавхан урагшилна.

*Засмал зам дагуу хоосон гудамжаар улам хурдлан гүйж өөрөөс нь алсран холдох хайртыгаа харсаар юу ч хийж чадахгүй зогсоно. Үлдээгээд орхисон газар нь яг л төөрүүлээд хаясан гөлөг шиг ганцаар хоцрохдоо тэр ганцхан зүйлийг л мэдэрлээ. Хаяагдах.

Хилэн хар машиныхаа дэргэд хов хоосон зүрхтэй үлдэхэд цээжиндээ бул хар чулуугаар цохиулчихсан мэт хөндүүрлэн өвдөнө. Амьсгаа нь боогдож дотор нь давчдаж эхлэхэд тэвчиж тэвчиж барьсан нулимс нь өөрийн эрхгүй асгарсаар хайртынхаа зүг гүйх хайрыгаа гуниг харууса дүүрэн нүдээр харсаар хоцорлоо. *Жаргалтай л байвал болоо доо*

Яван явсаар гэрийнхээ үүдэнд ирээд дотогш орлоо. Саяхан орхиод одсон ч гэсэн түүний гэр тэсгэм хүйтэн санагдана. Гэрэл нь хэдийнээ унтарчихсан хүнгүй хоосон байшинд ганцаараа байгаагаа мэдмэгцээ дотор нь түрүүнээс хойш зүүгдээд байсан хүнд ачаа улам хүчтэйгээр доош даран бүр ихээр тарчлаана.

Эргээд ирсэн ч байсангүй
Буцаад ирсэн ч байгаагүй

Хий хоосноор газар ширтсээр хэдэн минутын өмнө Тэхёны ууж байсан бараг хэвээрээ шахуу вискиний аягыг хурууныхаа үзүүрээр имрэн санааширна. Хаа нэгтэйгээс хайвал эргэж ирэх болов уу? Буцаад ирээч гэж хашхирвал буцаад над руу гүйх болов уу?

Жаахан хурдан гүйсэн бол жаахан хурдан ойлгосон бол жаахан л хүлээсэн бол Тэхёнтой уулзаж чадах байсан байх.

Мөс нь хайлаад шингэрчихсэн аяга вискиг хөнтөрч орхиод буйдан дээр суулаа. Магадгүй энэ хувь тавилан байх. Бурхан тэднийг үнэхээр л уулзуулж учруулахыг хүссэн болоод л ингэж их хичээгээд байх шиг. Ховорхон тохиох хувь тавилан гэлтэй түүнийг буйдан дээр суув уу үгүй юу хаалга онгойж Тэхён амьсгаадсаар ороод ирэх нь тэр.

Тэхён Жиминтэй адилхан хэдийнээ уйлаад нүд улайчихсан, хамар нь сарталзан, нулимс нь цийлгэнэсэн амьтан хүндрэх амьсгаагаа дарж ядсаар харцаараа Жиминийг хайна. Эцэст нь хайж байсан зүйлээ олов бололтой чангаар нэрийг нь дуудан гүйж очиод тэврэн авлаа.

-ЖИМИН~АА
-ТЭХЁН~АА

Хоёулаа жаргалдаа бялхан нүүр дүүрэн инээмсэглэл тодруулан мишээнэ. Хэтэрхий их баярласандаа нэг нэгнийгээ дэндүү чангаар тэврээд амьсгалж ч чадахгүй давчдах хэдий ч үүнийг ч үл ажран удаан гэгч нь наалдан зогсох ажээ.

Swan Lake[completed]Where stories live. Discover now