-14-

193 24 3
                                    

Орон дотроо хамтдаа хөлбөрөн хэвтэхдээ Жимин Тэхёны урт хуруугаар наадан тоглох бол Тэхёнд энэ байдал үнэхээр тухгүй байх ажээ. Учир нь Жимины өмссөн цамц хамрыг нь ирвэгнүүлж минут тутамд найтаамаар санагдсан ч ер болсонгүй. Дэмий л загатнасан газраа маажин өвөртөө хэвтэх түүнийгээ тухгүй байлгахгүйн тулд чадлаараа хичээнэ.

-Жимин~аа

Нэрийг нь ийнхүү намуухнаар дуудсанд хариу үзүүлж толгойгоо бага зэрэг эргүүлсэн ч харц нь Тэхёны гарнаас салсангүй

-Ммм гэх бөглүү авиа гарган буцан чимээгүй суусанд
-Чи энэ цамцаа тайлчхаж болдоггүй юм уу? Чиний биеийг чинь загатнуулахгүй байна уу хэмээн сэм асуусанд Жимин түүн рүү нэг л ёозгүй харсаар
-Далд санаа байгаа юм биш биз... гэсээр жуумалзахад Тэхён түүнийг буруугаар ойлгосныг нь мэдсэн ч зөв болгож залруулахыг хүссэнгүй. Шуудхан л бодож байсан бодол, санаж байсан санаагаа ор тас мартаад зөвхөн түүнийхээ оюун ухаанд нь нэвтрэхийг мөрөөсөж дургүй хүргэсэн өнөөх цамцны жижигхэн сөрөвгөр утаснууд загатнуулна уу байна уу хамрыг нь ирвэгнүүлнэ үү байна уу огт хамаагүй болж харин ч хүйтэн гараа цамцан дотуур нь шургуулаад захнаас нь татсаар бүр мөсөн тайлчхав.

Түүний доор Жимин хийх үйлдэл бүрийг нь таалж дараа нь юу хийх бол хэмээн таамагласаар амьсгаагаа даран хэвтэнэ. Тэхён нэг гараараа хоёр бугуйг чанга гэгч нь атгаад нөгөө гараараа өмднийхөө тэлээг зугуухнаар тайлах ажээ. Тэлээгээ татан татсаар түүгээрээ гарыг ортой хамт хүлээд хувцас болгоныг нь өөрийнхтэйгөө хамт удаанаар шувтална.

Хуруугаа ч хүргэлгүй дотоожоо хүнээр тайлуулах тэр л агшинд Жимин нүдээ тас анин хөмхийгөө зуусаар яраглах мэт тамшаахад Тэхёны дотор хурсан тэр их цус буцлах мэт дотроосоо ч гаднаасаа ч халуу төөнөх шиг боллоо.

-Өнөөдөр би энд эзэн нь

Тэхёны намуухан бөгөөд захирангуй хоолой л сонсогдох чимээ аниргүй өрөө. Магадгүй хэн нэгний байж ядан хүндээр тачаадах амьсгаа дуулдаж болох л юм.

...

-Би хүлээгээд л байна Жимин...

Тэхён хаалганы бариулаас атгаад хөлөө товшингоо ийнхүү хэлнэ. Нүд нь энэ тэрүүгээр тэнүүчлэх бөгөөд удахгүй болох тэр л жижигхэн зүйлийг төсөөлөн хөөрцөглөх ажээ.

Өрөөнөөсөө хоёрхон хувцастай гарч ирсэн Жимин хөлөө чирэн удаанаар алхсаар өмнө нь очлоо. Өглөөхөн Тэхёны өмсүүлж өгсөн цагаан дотуур хувцас болон захиалгаар хийлгүүлсэн торгомсог материалтай халаадаа намируулсаар мишээл тодруулах бол Тэхён биеийг нь нүд салгалгүй ширтсээр атгаж байсан үүргэвчээ газар унагааж орхив.
-Болгоомжтой яваад хурдан ирээрэй...над руу залгаарай гэж Жимин Тэхёныг тэврэнгээ чихэнд нь шивнэнэ.

Swan Lake[completed]Where stories live. Discover now