-37-

134 16 1
                                    

Гэрийнхээ үүдэнд ирээд гарынхаа алгыг өмдөндөө үрэн зогсоно. Гэрэл нь унтарчихсан харин Жиминий өрөө л хөшгөөр халхлаад асаалттай байлаа.

-Юу хийж байгаа бол. Олон олон лаа асаагаад энд тэндгүй шаар улаан дарс хундагатай хамт хөөстэй халуун ванн хүлээж байгаа болов уу?

Хэтэрхий их баярласандаа болоод удахгүй өөрийг нь юу хүлээж байгааг төсөөлж ядан таамаглана. Тэр ирэх ёстой цагаасаа 5цагийн өмнө хаалгаа түлхүүрдэн орлоо.

Хаалга нээгдмэгц ямар ч лаа шаар байсангүй. Ямар ч халуун дулаан уур амьсгал угтсангүй. Хав харанхуй хүв хүйтэн байшин. Зүрх сэтгэл нь ч мөн адил үүнийг дагаад хөрчих шиг. Харин дээд давхарт хэн нэгний уйлан өршөөл эрэх хоолой болон хүчтэй түчигнээн сонсогдоно.

Тэхён өөрийг нь ийм байдалтай угтсанд нэг л итгэж өгсөнгүй. Буруу сонссон хэмээн өөрийгөө хуурах гэсэн ч төсөөлж байсан хамаг орчин нь тэр чигтэй сүйрчихлээ. Аймшгийн киноноос ч илүү аймшигтай энэ дуу хоолой. Амь гуйн өршөөл эрэх дотор жиндүүлэх энэ чимээ.

Түүндээ догдлон барин авсан ганц ширхэг сарнайгаа атгахдаа Тэхёны гар нь салганаад золтой л байдаг чадлаараа энд тэндхийг өшиглөчихсөнгүй.

Жимин энэ чи биш биз дээ. Тэр дээр зүгээр л кино гарч байгаа гэж хэлээд намайг тайвшруулаач дээ юу ч гэж худал хэлж болно Жимин~аа гуйя харин зүгээр л яг одоо өөдөөс минь алхаад ирээч.

Өчүүхэн ч атугай биелээсэй гэж хүссэндээ амандаа бувтнаж бурханд залбирна.

Дээр юу болоод байгааг ойлгоогүйдээ өөрийгөө үзэн ядаж яагаад энд зогсоод байгаагаа мэдсэнгүй. Буцаж гараад ирэх ёстой цагтаа ирдэг байж уу? Яагаад ийм новшийн хувь тавилан өөрт нь тохиолддог байна аа. Жүүн Хусог хоёрын үгэнд ороод буйдан дээрээ хэвтэж байсан бол одоо ийм зүйл сонсохгүй байх байсан. Хаалгаа сэмхэн буцааж хаагаад тэр чигээрээ яваад бүх зүйл сайхан болсоны дараа эргээд ирмээр байсан ч хөл нь тушаатай мэт таг гацаад ухарчихвал өөрийгөө хуурсан мэт насан туршдаа өнөөдрийн талаар зовж тэдний харилцаа бүр мөсөн орвонгоороо эргэх нь тодорхой.

Кинон дээр л ийм зүйл болдог биз дээ. Хүлээж байгаарай гэж хэлчхээд ингэж ардуур нь хуурдаг. Нүдээ хурдан хурдан цавчлан тааз өөд ширтээд өнөөх сарнайгаа тас атгаад шатаар дээшээ өгслөө.

Юу өөдөөс нь угтах бол гэхээс биеийнх нь бүх яснууд чичирч хурууных нь үзүүр хүртэл цайрна.

Swan Lake[completed]Where stories live. Discover now