-29-

131 13 0
                                    

Ширээн дээрээс ширэн хэтэвч бүхий урт тамхинаас аван галаар асаагаад
-Сонссон зүйлтэйгээ адилхан орилж хашгирч цусаа гартал хийцгээж бүх нүхнээсээ миний шингэнийг урсгамаар л байвал энэ талаар дахин дурсан санацгаая гэсээр зэвүүнээр инээд алдан хоорондоо үүссэн таагүй орчныг тэр чигт нь хөлдөөж орхив.

Юнги Намжүүн хоёроос бусад нь бүгд ярвайх ажээ. Зарим нь бүр сэмхэн шүлсээ залгин өгзгөө нуух мэт сандал руугаа улам шигтгэхэд Юнги Намжүүн хоёр тэднийг яаж айж сандарч байгааг хараад сэмхэн инээд алдаж шоолно.

-За ажилдаа орох уу даа....ийн хэлээд юу ч болоогүй юм шиг гэнэн томоогүй зангаар инээд алдахад бусад нь ч ухаа орсон мэт байрнаасаа хөдлөн хоолойгоо заслаа.

Тэхёныг яагаад гэнэт ингэж баатар шиг аашлаад басхүү бүхний дээр зогссон мэт дуугараад байгааг Намжүүн Юнги хоёр сайн мэдэж байлаа. Өмнө нь цуглаанд ирэх болгонд хаалганы үүдэн тамхи баагиулан зогсохдоо ганц ч үг ган хийлгэлгүй чимээгүй байдаг байсан бол одоо шал өөр хүн шиг аашлах ажээ. Учир нь түүнийг өөртөө итгэлтэй болгох өөрийг нь зориглуулж хурцалж өмнөх өмнөхөөс нь аз жаргалтай болгож чадах хүн дэргэд нь байгаа болохоор тэр биз.

Тэхёныг жаргал дүүрэн мишээхийг сэм ажигласан Намжүүн
-Өнөөдөр чамд шинээр хийсэн бүтээгдэхүүнээ танилцуулах гэсэн юм. Чи нэг амсаад үз гэсээр үзмэн ягаан өнгөтэй ундаа шиг зүйл гарт нь атгуулаад уухыг дохиход Тэхён нэг сэжиглэнгүй харсаар
-Ууж болно гэдэгт итгэлтэй байна уу? Би байхгүй бол та нарын найруулсан ундаа ямар болдгийг мэдэж байгаа биз дээ. Зүгээр үү гэсээр аяга руугаа итгэж ядан харах бол Намжүүн мөрөө хавчин
-Чамаар тэгээд л шалгуулах гээд байна шүү дээ. Бусад нь уугаад таалагдсан болохоор одоо чиний зөвлөгөө дутаад байна алив л дээ гэж хэлээд ам руу нь түлхсээр бүгдийг нь цутгачхав.

-Амт нь гоё юм аа...надад таалагдаж байна аа....аз жаргалын вирус аятай л сэтгэцэд нь нөлөөлөх шингэн юм...үгээ хэлж дуусав уу үгүй юу? Түүний инээд нь хүрч хөл нь газраас хөндийрчихсөн мэт хөвөн нисэж зүрх нь урьд өмнө нь догдолж байгаагүйгээрээ хүчтэй догдлоход шингэний нөлөө одоо үйлчилж байгааг ойлголоо.

2,3цаг хэртэй тэнгэрт дүүлэн нисэж сайхны туйлыг тултлаа амссаны эцэс Тэхёны нойр нь хүрч амаа томоор ангайлган эвшээсээр нүдээ анин зогсоно. Хэн нэгний хоолой тархинд нь цуурай мэт л олон дахин сонсогдож улам ихээр өвтгөнө.
-Тэхён суух уу?
-Тэхён суух уу?
-Тэхён суух уу?
-Тэхён суух уу?
Өөдөөс нь харан зогсох Юнгигийн царай мушгиралдан эргэлдээд толины нөлөөнд автчихсан аятай хачин үзэмж муутай царайгаар тодорлоо. Нүд нь томорч жижгэрээд ам нь унжиж сунаад бодит байдал гэгчийг ор тас мартсаар л.

Swan Lake[completed]Where stories live. Discover now