-44-

127 11 0
                                    

-Чиний нүд чинь хэвээрээ байна....

-Мангар минь хүний нүд хэзээ ч өөрчлөгддөггүй юм. Анх төрөхдөө л би ийм нүдтэй байсан.

-Үгүй дээ чиний нүднээс гэрэлтэх энэ харц чинь намайг өмнө нь хардаг байснаас ерөөсөө өөрчлөгдөөгүй байна. Чи өмнө нь намайг яг л ингэж хардаг байсан. Удаанаар удаанаар бүх зүйлийг минь удаанаар ажиглаж удаанаар бүгдийг хийдэг байсан. Чи хэвээрээ байна.

Жиминыг ингэж хэлэхэд Тэхён хариулт хэлье гэсэн ч чадсангүй. Аман дээр нь түүнийг магтах мянган үгс байсан ч аль нь Жиминыг хангалттай илэрхийлж чадахгүй мэт санагдана. Оронд нь зүгээр л инээмсэглэлээ. Гарнаас нь атгаад зүгээр л инээхэд өөдөөс нь хариу мишээнэ.
-Чи үсээ тайрчихсан хэрэг үү? Хэзээ тайрсан юм.

Үсийг нь хараад Жимин гараараа илж хумсаараа маажих мэт самнахад.
-Тийм ч удаагүй ээ. Чамд таалагдаж байна уу?

Жимин түүний удаан гэгч нь ширтэж хуйхыг нь зөөлхөнөөр зулгаагаад
-Мэдээж хэрэг дахиж үс сүлжээд өг гэж намайг зовоохгүй нь гэсээр хөхөрлөө.

Хэний ч мэдэхгүй жижигхэн буудлын өрөөний тухгүй өнгө үзэмж муутай орны саарал даавуун дээр бүдэгхэн гэрэлд бие биенийхээ бараан царайг жигтэй гэгч нь удаанаар ширтэлцсээр нэг нэгнийгээ тэврэн хэвтэнэ. Өмнө тэдний хооронд бүх л зүйл оршсон ухаангүй хийгээд галзуу хэний ч хийж зүрхлэмгүй аймшигтай хурьцал хэний ч тэвчиж барамгүй галзуу үйлдлүүд ухарч няцмаар салалт маргаан гээд бүх зүйл тэдний өнгөрсөнд оршжээ. Одоо харин хэн хэн нь үүнийг мартсан юм шиг л тайван гэгч нэг нэгнээ энхрийлнэ.

Гэхдээ урьдын адил Тэхён өвтгөж Жимин өвдсөнгүй. Зүгээр л халуунаар төөнөх бие дулаахан хөнжил амгалан тайван байдлыг л таашаана.

Гадаа хэдийнээ харанхуй болчихсон одод тээр тэнчээ гялтганан сар замынхаа талыг туулчихсан энэ л хаврын сэрүүхэн орой.
-Чамайг одоо хэзээ ч тавьж явуулахгүй ээ. Би өмнөх шигээ алдаа гаргахгүй. Би чиний төлөө л амьдрах болно. Тэхён Жиминыг энгэртээ тэврэн цээжээр нь гараа гүйлгэн хариу хүлээвэл юу ч дуулдсангүй. Оронд Жимины хурхирах хөнгөхөн хоолой сонсогдоно.

Хоёул амар амгалан үдшийг нам гүмийг тайванаар өнгөрөөгөөд Жимин өглөө эртлэн түүний өврөөс холдлоо. Тэхён анзаарсан ч үгүй. Түүнийг босч яваад хаалгаа зөөлхөн хаахад нь хүртэл юу ч мэдэхгүй унтсаар өнгөрөөчихлөө.
.
.
.
.
-Жимин чи хаана байсан хэрэг вэ? Би чамайг урьд шөнө ямар их хайсныг мэдэж байна уу? Утсаа яагаад унтраачихсан юм. Жимин надад хариулахгүй хэрэг үү? Надаас нуух хэмжээний тийм чухал зүйл юм уу?

Swan Lake[completed]Where stories live. Discover now