-30-

147 19 0
                                    


Эеш гээд нилээн завгүй өдрүүдийг өнгөрүүлж байгаа болохоор түр хугацаанд ингээд орхиё. 1k үзэлттэй болохоор нь дараагийн хэсгээ өгдиймү хха. За удку уулзы^^

Өвлийн улирал эхлээд бараг сарын хугацаа өнгөрлөө. Гадаа илт хүйтэрч хаа сайгүй том том ширхэгтэй цас хаялан орж бүхэл орчинг цагаан өнгөөр хучин өөрийн гайхалтай үзэмжээ эргэн тойрон хүн бүрт түгээнэ. Зузаан хувцасласан бяцхан жаалуудын амнаас цагаан өнгийн уур савсаж, дулаахан газар олохын тулд яаран алхах хүмүүсийн цуваа олширч тэнгэрийн хаяа өглөөний нарны илчинд бүлээсэхэд нэгэн байшин дотор ганц залуу аргаа барна.
-Өнөөдөр аялалд явцнаая гэрээс гаралгүй хэд хоносноо чи ер нь мэдэж байгаа юу? Тамхины үнэр, толгой эргэм бүгчим халуун гээд дөрвөн хананы дунд шигдэж суухынхаа оронд хамт уул руу аялъя л даа...

Тэхён Жиминтэй хамт явахын тулд өөрийн мэддэг бүх аргаа л ашиглана. Учир нь тэр хэдэн хоногийн турш гэрээсээ гаралгүй өнжсөн. Басхүү Жиминээс өнөөх хачин үнэр салалгүй дагах болсон тул ийнхүү чармайж байгаа нь энэ.

-Өнөөдөр биш маргааш явж болдоггүй юм уу? Би өнөөдөр гадуур гармааргүй байна...Тэхёнд өөрийгөө явуулахгүй байх шалтгийг хэдэн мянга тоочсон ч нөгөөх нь үл тооно. Аялалд хэрэгтэй гэсэн дулаан хувцас хунар зэргийг цөмийг нь дутаалгүй бэлдээд Жиминий зөрүүд занг л хэрхэн зогсохыг хүлээнгээ тэсэлгүй хурдхан шиг ууртай Жиминд хувцсыг нь өмсүүлээд гадаа хэдийн цас орчихсон байсан болохоор ороолт малгайгаар нь хучаад гарнаас нь атгавал Жимин малгайгаа шал руу чулуудаж хаячхаад хошуугаа өмөлзтөл томоор нь унжуулж орхив.

Тэхёнд гомдсон түүний энэ эгдүүтэй үйлдлийг шоолонгуй ширтсээр нүдээ эргэлдүүлэн өнөөх хаягдсан малгайг газраас аван тоосыг нь гөвөнгөө
-Манай ах нар хүртэл бүгдээрээ хамт явна. Чамайг ч дуртай байгаа гээд хэлчихсэн. Харин миний буруу байсан бололтой. Энэ бидний хувьд сүүлчийнх ч байж болох юм. Жимин~аа гуйя хамт явчих л даа гэж хэлээд малгайг нь урьдын адил аядуу зөөлхөнөөр өмсгөөд гарнаас нь удаанаар атгалаа.

Одоо л нэг юм тайвширсан бололтой бүхнийг ойлгосон мэт гүнзгий амьсгаа аваад толгойгоо үл мэдэг дохин гэрээс хамтдаа гаран машиндаа суун замдаа гарахад бэлэн болов.

...

-Цас гоё биш байна гэж үү? Чамайг яагаад ийм гоё орчныг харахыг эсэргүүцсэнд мэдэх юм алга...өвөл гайхалтай улирлуудын нэг яах аргагүй мөн.

Swan Lake[completed]Where stories live. Discover now