-24-

148 15 0
                                    

odort 3hesgeer bulaad draftdaa bsnaa ingeed tsatschiheo vote-oo martwaa 😊

Энэ өглөө Тэхён хэтэрхий цовоо сэргэлэн эрч хүчээр дүүрэн байлаа. Нар хүртэл түүний талд зогссон мэт халуунаар төөнөж зөөлхөн сэвшээ салхи салхилж бүх зүйлийн тохироо нь бүрдсэн мэт гайхалтай өглөөг унтлаа.

Нүдээ нээмэгц Жимин өвөр дээр нь суучихсан жижигхэн хуруугаараа нүүрэн дээгүүр нь гүйлгэж үсийг нь мушгин оролдож элдэв зүйл хийсээр сэрээх ажээ.
-Тэхён~аа сэрээрэй. Би чамд зориулаад өглөөний цай бэлдчихлээ. Хурдан босоод ирээ гэсээр хацар дээр нь зөөлхөн бас нойтон уруулаараа *шоб* хийтэл үнсчихээд явчхав. Хэдэн сар ийм гайхалтай сайхан өглөөг угтаагүй болохоор зүрх нь догдолж золтой л орон дотроо бурхан болчихсонгүй. Нүдээ анин хэвтсэн хэвээр дөрвөлжин инээмсэглэлээ тодруулан хөнжлөө сөхөн гүйлтийн аварга шиг л ороо нүд ирмэх хооронд хураагаад, хувцсаа өмсөж, нүүр гараа угаагаад Жиминий бэлдсэн ширээнд тухаллаа.

Өглөөний цайнд амтат бин болон шинэхэн зөгийн бал олон төрлийн жимснүүд гээд саяхан найруулсан бололтой уур нь савсах хар кофе гээд сэтгэл шингэсэн өглөөний цай байлаа. Гараа хооронд нь үрсээр инээд алдан хутга сэрээгээ барин идэж эхлэх гэтэл Жимин хоолойгоо засан ямар нэг дохио өгөх ажээ.

Эхэндээ ойлгоогүй ч Тэхён түүний юу хэлэх гээд байгааг мэдсэн бололтой хүүхэд шиг инээсээр ширээний нөгөө буланд зогсох Жимин дээр очоод бэлхүүсээр нь гараа оруулан өөртөө наан хошуун дээр нь хоёр гурван удаа хөнгөхөн үнсэж
-Өглөөний цайнд баярлалаа гэж хэлээд сандал дээр суухдаа тэвэрсэн гараа буулгалгүй тэр чигээрээ Жиминийг өвөр дээрээ авчхав.

Тэднээс өөр хэн ч энэ өрөөнд байгаагүй ч Жимин ичсэн бололтой сандарсаар нүдээ бүлтгэнүүлэн
-Тэхён! Гэж анхааруулах мэт нэрийг нь чангаар дуудвал тоосон шинжгүй инээсэн хэвээр ширээний нөгөө өнцөгт харагдах тавагтай өглөөний цайгаа нэг гараараа татан аяга кофеноосоо амсах бол нөгөө гараа Жиминий гуянаас салгасангүй.

Биес нь хоорондоо наалдаж арьс нь нэг нэгэндээ шүргэлцэж энэ өглөөг ингэж нэг юм дуусгалаа.

Сүүлчийн балга кофендоо орж ирмэгц Тэхёны толгойд сайхан санаа орж ирэх нь тэр. Одоо болтол өвөр дээр нь суугаад жимс сэрээдэн идэх Жиминийг өөртөө улам авмаар санагдаж амандаа хийх гэж байсан зүсэм тоорыг нь доош буулгаад нэг хөлийг нь өөрийнхөө гуяар давуулан тавиад өөд өөдөөсөө харц тулгахаар болгочхов.

Swan Lake[completed]Where stories live. Discover now