-40-

115 19 0
                                    

1р сарын 21

-ЖИМИН~ААА

Жонгүкын хашхираан өрөөгөөр дүүрэн цуурайтна. Ажлын ширээнийхээ ард нугдайн суусан Жимин түүний хоолойгоор толгойгоо өндийлгөн гайхан харвал Жонгүк жаргалтайгаар гүйсээр өрөөнд нь орж ирээд алга ташиж

-ЖИМИН~ААА БАЯР ХҮРГЭЕ!!! Чиний эргэн ирэлт бүх хүмүүсийг гайхшруулж чадлаа. Шинэ номын нээлт амжилттай бүх хэвлэлт дуусаад дахин захиалга авч байна. Чи ч дийлдэшгүй хүн юм аа...

Жонгүкын баяртайгаар догдлон хэлэх үгс бүрийн ард хайр шингэсэн харц нуугдаж байлаа. Учир нь түүний сүүлчийн зохиол ийм сайн нэртэй дуусаж байгаад тэр баяртай байв. Басхүү Жимин ч урьдынхаасаа илүү дээрджээ.

-Ашгүй дээ. Хүмүүст таалагдсан бол болоо доо. Даруухнаар амжилтаасаа бултах түүний үг цаанаа л нэг гунигтай сонсогдоно.

-Жимин чиний сэтгэлд нийцэж байгаа юу?

Голыг нь оноод хэлчихсэн мэт асуултанд нь хариулахдаа бага зэрэг бишүүрхлээ. Мэдэрч байгаа мэдрэмжээ Жонгүкт буруу ойлгуулчихвал түүнд таагүй байх нь тодорхой. Ийм жаргалтай байхад нь түүнийг гомдоож болно гэж үү дээ?

-Харамсалтай нь би юу илэрхийлэхийг хүссэнээ өөрөө ч сайн мэдэхгүй байна. Надад хангалтгүй санагдаад байгаа болохоор юу хийх ёстойгоо ойлгохгүй нь.

Удаан хугацаанд суусан тухтай сандлаасаа босоод цонх руу ойртоход хөшигний завсраар жаргаж буй нарны бүдэгхэн туяа тусаж Нью-Йоркийн үдэш эхлэх дөхнө. Хязгаар нь харагдахгүй тэнгэрийн өчүүхэн хэсгийг ширтэн зогссоор
-Номны утга юуны тухай гэдгийг чи мэдэж байна уу? Гэж асуухтай зэрэгцэн Жонгүк уншсан номоо эргүүлэн саналаа.

-Тийм ээ зовлон бас шаналлын тухай...

Түүнийг ийнхүү хариултаа төвөггүйхэн хэлэхэд эргэн тойрон нам гүмд автана. Жонгүк зөв хэлсэн эсэхдээ эргэлзэж эхлэв. Учир нь Жимин юу ч хэлэлгүйгээр хүндээр санаа алдаж толгойгоо гудайлгаад
-ҮХЭЛ би үхлийн талаар бичих гэсэн юм даанч үүнийг мэдэрч үзээгүй болохоор яаж бичих учраа олсонгүй. Сүүлд Солонгост байхдаа би үүнийг мэдрэх гэж л тийм хэрэг хийсэн боловч би зорьсондоо хүрч чадсангүй.

Залхсан, туйлдаж, ядарсан нүдээр гадагш удаан харж зогссоны эцэст Жонгүк рүү тусламж эрсэн харцаар харахад түүний харцнаас нь хамгийн өрөвдмөөр элэг эмтрэм гуйлтыг мэдэрч Жиминтэй хамт цөхөрч орхих нь тэр. Дэлхий ганцхан хүний л төлөө эргэдэг. Дэлхий ганц хүнд захирагддаг мэт Жимин бүхний эзэн бололтой.

Swan Lake[completed]Where stories live. Discover now