-27-

124 14 0
                                    

Овоо урт хэсэг болчихлоо шүү...

Хоёр залуухан хосууд маань өрөөн дотроо буруу харан сууна.

Хэн нь ч юу ч дуугарсангүй. Жимин гараа энгэртээ зөрүүлэн өглөөнөөс хойш хамраа зангидан явах бол Тэхён минут тутамд санаа алдсаар байх ажээ.

Жимин зөөврийн компьютер дээрээ удаан хугацаанд бөхийн суусны эцэст ханан дээрх цагаа хараад сандлаасаа хөндийрөн гал тогооны өрөө рүү зүглэлээ.
Хайруулын тавган дээр өндөг шарах чимээ сонсогдоно. Удалгүй кофены машин ажиллаж байшингаар дүүрэн кофе үнэртэх бөгөөд гэрийн халуун уур амьсгал эргээд орчихсон юм шиг л санагдаж Тэхён сэм алхсаар Жиминий байгаа өрөөнд орвол өдрийнхөө цайг бэлдэж байв. Гэхдээ ширээн дээр хоёр цайны аяга, хоёр таваг байх бөгөөд Жимин ч шарсан өндгөө хоёр хувааж тавина. Хэдий яаж ч уурласан хайртдаа зориулан өглөөний цайг нь бэлдэж өгөхөөр дэндүү уужим сэтгэлтэй ажээ.

Тэхён түүнийг ингэж аашилсанд баяртай байгаа ч юу ч дуугарахгүй болохоор үг ч хэлж чадалгүй зүгээр хийж өгсөн хоолыг нь амтархан идлээ.

Бие биенийхээ дундарсан аяганд шинээр цай нэмж, давс хачирнаас нэг нэгэндээ дөхүүлж өгөх нь тэр хоёрыг дэндүү эгдүүтэй харагдуулахаас гадна шинэхэн хосуудын бус шилдэг хосуудын замаар гүйлдэн дэгдэж байгааг нь нотолно. Тэдний инээдтэй бөгөөд эгдүүтэй маргаан.

Тэхён хоолоо идэж дуусчихаад тавгаа гараараа цааш түлхэн өрөвдмөөр харцаар Жимин руу удтал ширтсэнийхээ эцэст
-Жимин~аа тэгэхээр би өнөөдөр Хансу ахтай уулзаад өчигдрийн болсон зүйлийн талаар ярилцчихаад ирье. Зөвөөр ойлгуулж эвтэйхнээр алдаагаа залруулах болохоор чи минь битгий уурлаарай. Одооноос эхлээд чамтай бүх зүйлээ ярилцаж байх болно. Юу ч үлдээлгүй бүгдийг нь гэж хэлээд сэрээгээ атгах гарыг нь сэмээрхэн барилаа. Жимин ч гараа татаж эсэргүүцсэнгүй. Энгийнээр толгойгоо хөнгөхөн дохиод үргэлжлүүлэн хооллоно.
-За тэгвэл хайр нь яваад уулзчихаад ирье. Удахгүй ирэх болохоор битгий унтаарай гадагшаа гарах бол надад дуулгаараа гэсээр гутлаа санд мэнд өмсөөд Жиминий хацар дээр хурдхан шиг үнсчихээд түргэхэн шиг яваад өгөв.

-МАНГАР..........урууланд нь өчүүхэн жижиг инээмсэглэл тодорно.

...

-Жимин би ирлээ. Чи байна уу? Удчихсан уу? Чиний хамгийн дуртай вискиг аваад ирсэн болохоор хамтдаа ууж суунгаа ярилцацгаая. Ажлаа хийж байгаа юм уу? Гэсээр гэртээ дөнгөж орж ирмэгцээ гутлаа тайлах хоорондоо ийнхүү ганцаараа ярьсаар Жимины ажлын өрөөнийх нь хаалгыг онгойлговол Тэхёны үнэн голоосоо үзэн яддаг цамцыг яг өмсөөд зогсож байв.

Swan Lake[completed]Where stories live. Discover now