-47-

105 14 0
                                    

Жонгүкын уцаарлах хоолой өрөөгөөр нэг цуурайтаж нэг булангаас нөгөө булан хүртэл тасралтгүй алхаж хүндээр амьсгална. Хичнээн олон өдөр түүнийг энэ мөчөөс хамгаалах гэж нойр хоолгүй зүтгэлээ дээ. Гэтэл одоо ингээд зогсож байдаг. Телевизийн суваг бүрээр Жимины талаар мэдээллэж энд тэнгүй түүнийг аймшигт алчуурчин нэрээр дуудаж газрын гаваар ортол муулж байлаа. Энэ явдлын өмнө түүнийг магтдаг байсан хүмүүс хаашаа явчхаа вэ? Дэлхийд алдартай Солонгос улсын бахархал гээд л алт шиг хүндэлж байсан тэдгээр өдрүүд хаана байна вэ?

-Тэхён би бүгдийг мэддэг байсан та хоёрыг эргээд нийлснийг чинь эргээд уулздаг болсныг чинь. Гэхдээ би та хоёрыг эсэргүүцэж байгаагүй. Харин чамд итгээд түүнийг амиараа ч болтугай хамгаалаад авч үлдэх болов уу гэж бодтол чи түүнийг явуулчхаж

Өөрсдийг нь мэддэг байсныг дуулаад Тэхён гайхсан ч Жиминийг явуулсан өөрийгөө буруутгаад завгүй байлаа. Үнэхээр л тэр үед амиараа ч болтугай хамгаалсан бол өдийд Жимин түмний хараалыг барахгүй байх байсан.

-Жимин чамд ямар их хайртайг би мэднэ ээ. Үүнийг би яс махандаа шингэтэл мэдэрсэн. Надаас илүү чи түүнд нөлөөлж чаддаг. Одоо чи л түүнд хэрэгтэй байгаа.

Хэдий Жонгүкын амнаас энэ үгсийг сонссон ч Жимин бодогдоно.
"Би орхиод явж чадах эсэхээ сайн мэдэхгүй л байна"

Жиминийг тэр новшийн цагдаа нарын өмнө ямар ч сүр хүчгүй гундсан харагдаж байсныг эргэн санамагц шууд л дэргэдээ байгаа Жонгүкыг цусандаа хутгалдаад ухаангүй хэвтээсэй гэж хүснэ. Хэдий муухай ч гэсэн түүнээс болоод байдал ийм дээрээ тулсан мэт санагдаж хэрвээ Жонгүкыг дагаж энд буцаж ирээгүй бол Жимин өөр газар явж байх байсан.

Жонгүк арай илүү хичээсэн бол бүгд өөрчлөгдөж болох байсан.
-Жонгүк одоо надад ч чамд ч хийж чадах зүйл дуусаж байна. Гэхдээ сонс би Жиминыг шоронд яагаад ч суулгахгүй одоо очоод тэнд байгаа бүх хүмүүсийг алаад эсвэл шүүхийн өдөр танхимд нь гал нээгээд Жиминийг авч зугтаагаад болохгүй бол хамтдаа шоронд орсон ч яахав. Би боломжтой бүх аргыг ашиглах болно. Харин чиний юу хийх ёстойг би мэдэхгүй. Өөр өөрсдийнхөө аргаар л үзэцгээе.

Жонгүкын мөрөн дээр нь цохин дээш бослоо.

Тэхён чадах л хүн хурлын танхимд буу шагайж байгаад шүүгчийн онилоод Жиминийг аваад зугтаж мэдэхээр тийм л хүн. Гэхдээ хэрвээ тийм зүйл болвол тэдний амьдрал ялангуяа Жиминий ирээдүй сүйрэх болно. Орон даяар цуурхал тарж түүнд орогнох газар ч олдохгүй болох биз.

Swan Lake[completed]Where stories live. Discover now