-32-

103 14 0
                                    

За дараагийн хэсгээ авдаа удаан ч хүлээлэй😔 сэт бичсэн хүмүүстээ баярлалаа ❤️💜💜💜purple you

-ТЭХЁН гэж Намжүүн чангаар хашхирсан ч тэр сонсолгүй байшин руу ороод явчихлаа.

...

-Юнги ах-хаа...тэхён дотогш ормогцоо зог тусан харсан зүйлдээ эмээсэн мэт ахынхаа нэрийг чангаар ч дуудаж чадахгүй гайхан зогсоно.

-АХАА ЮУ БОЛООД БАЙГАА ЮМ БЭ? гэж өмнөх өмнөхөөсөө илүү зандрангуй хоолойгоор асуувал тэдний араас Намжүүн гүйн орж ирлээ.

-Юу болсон бэ? Энэ гадаа юун цус болчихсон юм гэж шууд л хариулт хүлээлгүй дуржигнуулсан ч дотор байсан хүмүүс тэр чигтээ хөлдчихсөн байв.

Тэхён шүд зуун гараа атган ор луу алхаж доош өвдөглөн сууна.

Харин энэ бүгдийг чимээгүйхэн сонсох Юнги хийж байсан үйлдлээ үргэлжлүүлэн зуухны хажуудах сандал дээрээсээ галаа өрдөж гадуураа өмссөн зузаан халаадандаа улам шигдэн
-Бид хоёр та хэдийн араас гартал замдаа төөрөөд буцах гээд уулын уруу буухдаа Жимин санамсаргүй хөлөө шовх үзүүртэй модон зүсчихсэн. Нилээн үзүүртэй байсныг хэлэх үү? Шарх нь хэтэрхий гүнзгий байж таараад өндөр халуураад азаар түүнийг аварч чадсан болохоор зүгээр дээ. Сая л халуун нь буугаад унтаж байна гэж юу ч болсон шинжгүй тайвнаар өгүүллээ.

Тэхён өвдөглөж суусан хэвээр нулимс дуслуулан гарнаас нь татан
-Мангар минь явъя гэхэд хамт явахгүй байж яах гэж араас дагаж байгаа юм бэ? Гэж харуусан гарыг нь улам чангаар атгалаа.

Түүний гуниглан гашуудахыг харан зогссон хоёр чимээгүйхэн санаа алдаж
-Тайвшир даа Юнгигийн хэлснээр халуун нь буусан юм чинь удахгүй зүгээр болчих байх. Харин эмнэлэг л яаралтай орсон нь дээр дээ гэж санаа алдан хэлбэл Тэхён ухаа орсон хүн шиг гэнэтхэн босож ирээд хувцсаа баглаж эхлэв.

Гагцхүү Хусог л яагаад Юнгиг хувцсаа өмсөлгүй халаадтай байгааг ойлгосонгүй. Бас түүний яриа хэдий тайван байсан ч гар нь нүд нь зогсоо зайгүй салгалж минут тутамд чичирч байсныг Хусог л анзаарсан юм.

Дээд давхраас Тэхён гүйхээрээ хурдлан бууж ирээд хамаг хувцсаа хам хум цүнхэндээ чихсээр машиндаа ачаалан Жиминийг хоёр гар дээрээ өргөнө.
-Бид хоёр явлаа. Очоод утсаар ярья гэсээр яаран гарч одов.

...

Байшинд өнөөх гурав л үлдэж зуухны тэндээс галын *час* *час* хийх улаан шаргал очийг гөлрөн ширтэж удалгүй гадаа машины дуу сонсогдсоор цааш алсран одно.

Swan Lake[completed]Where stories live. Discover now