-36-

124 16 1
                                    

Харанхуй шөнийн бүүдгэр тэнгэрт сар хэдийнээ мандаад алсын алсад дүнсийнэ. Яг л унтаж буй жаалуудаа ажиглан ширтсээр намуухнаар бүүвэйн дуу аялах мэт. Харин гүн цэнхэр өнгийн энэхүү байшингийн ганцхан өрөөний гэрэл хэдэн цагын турш асаалттай байлаа. Түүнчлэн доторх хүмүүс ч мөн адил сэрүүн байхаас гадна ямар нэгэн зүйлд хоёул бухимдана.

Тэхён хар төмөр орон дээр булбарайхан цээжээ гарган хөнжлөөр бүсэлхий хэсгээ далдлан нэг л цухалдангуй хэвтэнэ. Хажуудаа хэд хэдэн тамхины иш цуглуулах бөгөөд одоо ч мөн адил өнөөх тамхинаасаа хагацаж салалгүй сорон сорсоор өрөөг үнсэн саарлаар хучих ажээ.

Жимин ажлын ширээнийхээ ард ганц дотуур өмд үнэтэй халаадтайгаа бөгтийн сууж нөүтбүүкнээсээ хором ч холдсонгүй. Зүүсэн харааны шил нь халтартаад энд тэндээ толбо тогтож дэлгэцээ бүрэн харж байна уу? гэлтэй.

Хайрцаг тамхи нь дуусахын алдад Тэхён хийх зүйлгүйдээ уйтгарлаж

-Жимин~аа...хэмээн нэрийг нь сулхан дуудахад өрөөгөөр дүүрэн түүний намуухан хоолой хадна.

-Ммм.......нүд нь дэлгэцээс ганц сантиметр ч хөндийрсөнгүй тэр зохиолдоо бүрэн автчихжээ.

Түүний энэ байдлыг, өөрийг нь анхаарахгүй байгаа энэ үйлдлийг Тэхён олон ч удаа тэвчсэн. Ямар ч үед өөрөөс нь илүү зохиолдоо дурлаад байгаа энэ занг нь дуугүйхэн ширтсэн.

-ЖИМИН~АА өмнөхөөсөө хэд дахин чангаар зандарсан хоолойгоор дахин нэрийг нь дуудлаа.

Гэнэтхэн ингэж өндөр дуугаар ярьсанд Жимин итгэж ядан Тэхёны зүг толгойгоо эргүүлэн ямар ч үг хэлэлгүйгээр нүдээ томруулаад асуулт эрэн харвал
-Дуусаж байна уу? Гэж өмнөхөөсөө тэс ондоо намуухан хоолойгоор эгдүүрхэн асуух нь тэр.

Түүний хачин үйлдэл нь Жиминд таалагдсан бололтой. Хөмсгөө зангидсан ч удалгүй инээмсэглэж ажлын ширээгээ түлхэж нимгэн халаадаа тайлаад ор луугаа удаанаар мөлхлөө. Тэхёны хөнжилд шургалан цээжийг дэрлэнгээ
-Дуусчихлаа.....гэсээр нүдээ анин хэвтэнэ.

Бараг л анх удаа үгэнд нь орсонд баярлаж жаргалтай нь аргагүй маасайсаар Жиминийг хоёр гараараа тэврэн духийг нь зөөлхөнөөр үлээх ажээ. Энэ шөнө Жимин урьд хожид байгаагүйгээр барах уу? мөрөөдлийн мэт сайхан ааштай байх чинь.

Юу ч үл сонсогдох чив чимээгүй тэдний л мэдрэх орчин. Ямар ч авиа гаргалгүй удаан гэгч нь хамтлаа хэвтлээ. Гараа атгалцаад зүрхээ нийлүүлээд цаг хугацааг ч үл анзааран хэвтсээр. Тэхён энэ үдэш дэндүү жаргалтай байлаа.
-Ном чинь хэзээ гарах билээ.

Swan Lake[completed]Where stories live. Discover now