-21-

152 20 2
                                    

Гэртээ орж ирмэгцээ өнөөдөр болсон хөгийн зүйлүүдийг эхнээс нь эргэцүүллээ.

-Хараал идсэн Жонгүк юугаа сэдсэн болоод тийм тэнэг зүйл хийдэг байна аа?

Нэвширтлээ уучихсан болоод ч тэр үү? Гутлынхаа үдээсийг ч тайлж чадахгүй найган ганхаж хэдэн тийшээ гулдайн унана. Үүдний гэрэл далимдуулж нэг асаж нэг унтрах тоолонд эргэн тойрноо харахгүй бухимдахдаа арай гэж нэг юм гуталнаасаа салмагцаа нүдээ сүүмийлгэн хэдэн өдрийн турш байрнаасаа хөдлөөгүй Жиминий гутлыг олж харлаа. Юуны тулд ингэж зүтгээд байгаа юм бэ?

Өглөө болгон хоосон гэрт ганцаараа сэрэхийг хүссэн болохоор уу?
Орой болгон ганцаараа хөнжилдөө шургахын тулд уу?
Бүх зовлон шаналлыг өөр дээрээ л авахыг хүссэн дээ юу?
Хэн ч энэ амьдын тамд удаан шаналахыг хүсэхгүй. Юуны тулд энд ингэж зовж, тарчлаж байгаагаа ойлгохгүй өөрийгөө үзэн ядна.

"Гуравт би Жиминийг авч үлдэхийн тулд үхсэн ч чадна"

Хэлсэн үгээ дахин дахин санаж өөрийгөө шоолно. Өөр эртэй завхайрч өдөр шөнөгүй ганцааранг нь үлдээж гэртээ байгаа нь ч мэдэгдэхгүй байгаа энэ хүнийг ингэж хамгаалах байсан юм гэж үү?
Үнэхээр Тэхён Жиминий төлөө амиа ч өгч чадах хэрэг үү?
Үнэхээр үхэхээр ч буцахгүйгээр хайрладаг байсан хайр нь ингээд хөрчхөж байгаа юм гэж үү?

Өнөөх хагацлын хоёр гутлыг нь сонжих мэт дээш өргөн удаанаар ширтлээ. Удалгүй харж дууссан бололтой хүссэн зүг рүүгээ хамаг хүчээрээ шидчихээд яг л тээглээд байсан хогоо авчихсан юм шиг тайвширна. Нэг нь хана цохин ойрхон унасан бол өрөөсөн нь ойж явсаар хананы цаахна талд буужээ.

Үзэн ядалтын хор хүр шингэсэн хос гутал. Юуг хүлээсэн болоод одоо хүртэл ингэж их шаналж ингэж их тэвчээр заана вэ? Юуны тулд

-Хараал ид гэж Жимин чамайг хараал идээсээ чамайг үзэн ядаж байна....гэрээр дүүрэн ийнхүү чангаар хашхираад эцэж сульдсан биеэрээ газар сөхрөн суугаад шал мөргөнө.

Архины халуунаас болсон уу? нүд нь эрээлжилж ухархай руу нь хатган өвдөхөд яг л хүнд төмрөөр цохиулчихсан аятай манарна. Толгойгоо гараараа атгасаар шалан дээр дээш харан хэвттэл гэнэтхэн хий юм хараад эхлэх нь тэр. Яаж хий зүйл гэж мэдсэн бэ гэхээр булангийн наана Жимин зогсож байгаа нь үзэгдсэн юм. Яг л хуучных шигээ. Дээш өндийн босоод түүнийг илүү сайн харахын тулд нүдээ нухаллаа. Яах аргагүй Жимин мөн.

Сүүдрийг нь танимагц Тэхёны гол мөрөн шиг урсаад байсан нулимс нь хаашаа ч юм бэ алга болчихов. Нүд нь сэргэж огцом огцом зогьсуулсаар өвдөг дээрээ сөхөрсөн хэвээр Жимин рүү удаанаар ойртож эхэлтэл харамсалтай нь өнөөх дүрс арагш нэг алхам ухарчих нь тэр.

Swan Lake[completed]Where stories live. Discover now