-25-

144 17 0
                                    

Алсыг харагчнаас гар гараа хөтлөлцөн гүйхээрээ хурдлан буугаад ажилтнаас нь ичсэн ч янзгүй инээлдсээр цааш явлаа. Хамтдаа дахин галзуу хулгана дээр сууж морин тойруулган дээр эргэж мөргөлддөг машиныг хамтдаа тоглож хамгийн сүүлд нь гинжин дээр ирлээ.

Сүүлчийн тоглоомон дээр очиход гадаа хэдийнээ харанхуй болоод парк тэр аяараа шар цагаан улаан цэнхэр өнгийн гэрлэн чимэглэлээр дүүрчихсэн байв. Энэ үдшийн ямар үзэсгэлэнтэй байгааг дүрсэлж хэлэхэд дэндүү хайран ажээ. Өглөөний цэлмэг тэнгэр бага багаар бараан хар үүлэнд хучигдаж хааяахан бүдэгхэн дуут цахилгаан цахиж тэнгэр дуугарна. Бороо орох нь.

Жимин ганцхан тоглочхоод харьцгаая гэсэн болохоор Тэхён толгой дохин зөвшөөрч эргэдэг гинжин дээр суух гээд хүлээж байгаа нь энэ. Уртаас урт дараалалд хөл нийлүүлэн жагсаж тэр хооронд хүмүүс инээлдэн хөхрөлдөнө. Тэхён Жиминий салхинд хийсэх үсийг нь янзлан өмссөн цамцных нь цахилгааныг нь татаад
-Удахгүй бороо орох нь сэрүүхэн байна...хэтэрхий удаан тоглочихсон болохоор ядарсан нүдтэйгээр ийнхүү хэлсэнд Жимин дуртай байгаа бололтой нүдээ алга болтол инээмсэглэнэ.

Харин тэдний ийн ярилцахыг сонссон хүмүүс бага багаар дөлөх ажээ.

Суудлаа эзлэн бэхэлгээ хамгаалалтаа зүүж дуусмагц явж эхлэх дохиог өглөө. Үүнтэй зэрэгцэн бороо ганц хоёроор дусалж тэдний өмссөн хувцсыг норгоно. Тоглоом тойрог замаар эргэлдэж эхлэнгүүт бороо илүү хүчтэй шиврэх нь тэр. Бууж ч болохгүй зогсоож ч болохгүй гацаанд орчихсон тул аргагүй эрхэнд норохоос өөр арга байсангүй. Гэхдээ энэ мөч гайхалтай сайхан байлаа.

Шиврэн орох борооны дуслыг алгаараа мэдэрч хажуудаа суух хайртынхаа гараас чангаар атган дэлхийн зүг тойрон эргэнэ.

Бороо зогсох шинжгүй орох ажээ.

Тоглоом эргэж дуусмагц хоёул инээлдсээр хар хурдаараа гүйлдэн машиндаа суугаад гэрийн зүг давхилаа.

Шалба норчихсон болохоор машины суудлын бүрээсийг нойтон хувцсаараа норгож орхив. Нэг нэгнээ харж шоолон инээлдэж чичрэх биеэ бүлээцүүлэн халуун паараа асааж суудлын бүсээ зүүж
-Хурдхан шиг очоод хувцсаа солихгүй бол хоёулаа ханиад хүрэх нь байна.

Жимин толгойгоо дохин замаа харах бөгөөд бороо шаагин орсон хэвээр урд цонхыг тэр чигт нь бүрхэн шил арчигч хоёр тийш хэмнэл даган хөдөлнө. Зам багахан түгжрэлтэй байсан болохоор гудамжаар гүйлдэн алхах хүмүүс болон шүхрээр өөрсдийгөө халхлан зугуухнаар урагшлах томчууд гээд цөмийг нь нүд хужирлан анхааран харахад эргэн тойрон шөнийн дэлгүүрүүдийн хаяг самбар гээд өнгө өнгийн гэрэлнүүд борооны жижигхэн дусалд солонго шиг л гялтганах ажээ.

Swan Lake[completed]Where stories live. Discover now