-11-

199 24 4
                                    

-Юм идмээр байна уу? Би хоол хийх хэрэгтэй байх!!! Тэхён Жиминий гарыг өөрийнхтэйгөө хамт арчихдаа ингэж хэлээд босох гэтэл Жимин ундуйцсан царайгаар түүн рүү ширтэн
-Тэхён~аа би нөгөө.....гэж өгүүлбэрээ хэлж дуусаагүй байтал тасалдуулан
-Мэдэж байн аа мэдэж байна. Гэхдээ ТЭР одоо энд алга байнга гадуур хооллоод байна гэж байхгүй болохоор би хоол хийж чи идэх л болно. Бас миний хажууд Жонгүк гэдэг нэрийг бага дуудвал би үнэхээр их баярлана гэж хэлээд түүнийг орхин гал тогоо руу зүглэнэ.

Жимин гомдолтой нь аргагүй түүний араас ширтсээр алхахдаа
-Тэхён~аа би баашлаагүй ээ үнэхээр идэж чадах эсэхдээ эргэлзээд байна. Өмнө нь би хоёр ч удаа бөөлжиж байсан болохоор чамд таагүй санагдаж магадгүй бага багаар эхэлж болохгүй юу? Гэж нүдээ бүлтгэнүүлэн түүнээс гуйсанд Тэхён гарах замгүй болчихлоо.
-Тийм дээ тийм чиний зөв намайг уучлаарай чамд дэмий уурлачихлаа. Эхлээд дасах хэрэгтэй тэгсэн ч танайд хоол хийгээд идчихмээр юм нэг ч алга. Гарч хүнс авангаа амттай юм идэцгээе гэсээр гадуурх хувцсаа өмсөөд машиныхаа түлхүүрийг аваад үүд рүү дөхлөө.

Тэхён гэрээс түрүүлж гараад машинаа онгойлгон суух гэсэн ч гудамжны эсрэг талд Жонгүкын машин харагдах нь тэр. Яах аргагүй мөн. Жиминийг харчих вий гэсэндээ түүнийг гарж ирмэгц өнөөх зүг рүү харуулахгүйг хичээн нүдийг нь гараа дарж орхив. Гэнэтийн хачин үйлдэлд нь гайхсан Жимин сандарсаар
-Тэхён~аа яагаад байгаа юм бэ? Гэж асуувал Тэхён гараа нүднээс нь авалгүйгээр эсрэг талдаа суулгаад
-Би чамд гэнэтийн бэлэг барих гэсэн юм нүдээ ингээд дарчих харж болохгүй шүү гэж худал хэлсээр түүнийг Жонгүкын машиныг харуулалгүйгээр аваад явлаа.

Жимин багагүй догдолсон бололтой нүднээсээ гараа огт салгасангүй. Хааяахан хөнгөхөн инээмсэглэж хаашаа явж байгаа талаар шалгаан Тэхёныг тэвдүүлсээр. Харин Тэхёнд ямар ч санаа байсангүй. Юу бодож түүнд гэнэтийн бэлэг гэж хэлсэн юм бол оо.... Өөрийгөө хараасаар явах эсэхдээ эргэлзэн ганц очдог газар луугаа аваачихаас өөр сонголт байсангүй. Хэтэрхий энгийн энэ газрыг үзээд Жимин баярлах эсэх нь тун эргэлзээтэй юм.

Хотын захад уултай ойрхон сургуулийн хойд талбай. Түүнийг ийм ядруухан газар аваачсандаа Тэхён бага зэрэг ичсэн ч өөр аваачих газар олдоогүй тул үзүүлэхээс өөр сонголт байсангүй. Нилээд хэдэн минут явсны эцэст зорьсон газраа ирж Жиминийг машинаас гаргаад хэдэн хүмүүс холхилдох томоос том ногоон талбайн үзүүр дээр аваачаад нүдээ нээж болно оо гэж хэллээ.

Swan Lake[completed]जहाँ कहानियाँ रहती हैं। अभी खोजें