-42-

110 14 0
                                    

2р сар Солонгос улс Сөүл хот

Нимгэн цагаан цамцтай энгийн өмд энгийн углааш өмсөн байшингийнхаа гадаах цэцэрлэгийг услан зогсох Тэхён ус шүршигч атгаад гараа халаасандаа хийгээд дуу аялана. Хааяахан дэргэдүүрээ гүйлдэх жижигхэн нохой руу уснаасаа шүршчихээд хэрхэн хөгжилтэйгээр эрхлэлдэн тоглож жаргалтайгаар хуцахыг нь сонсоно.

Энэ өглөө Сөүлд үүлгүй цэлмэг, нар хурц, зөөлхөн салхитай сайхан байлаа. Тэхён усаа тэнгэр өөд хэд хэд цацаад нарны туяанд солонгорон харагдах усан дуслуудыг хэсэг ажиглан буцаад байшин руугаа орлоо. Жимин Тэхён хоёр амьдардаг байсан энэ байшин үнэнийг хэлбэл өмнөхөөсөө илүү сайхан харагдаж илүү дулаахан санагдана. Тэхён байшинг цэвэрлэж дууссан бололтой нохойгоо аваад Жимины цамцыг дээгүүрээ өмсөөд түлхүүрээ аван гарлаа. Минут тутамд инээмсэглэх түүний харцнаас аз жаргал мэдрэгдэх шиг.

Тэхён өглөө бүр хийдэг энэ ажлаа дуусгачихаад дараагийн ажлаа бүтээхээр өндөр суудалтай гэр бүлийн гэмээр томхон жийпэрхүү машинаа асаагаад хөдөллөө.
-Байна уу?
-ХЁН Таны хэлсэн зүйлийг хийчихлээ одоо салон дээр очоод засуулахад болно оо би цаг авчихсан.
-За баярлалаа Ёнжүн одоо өөрийнхөө ажлыг хий дээ.

Утасны цаанаас баярласан гүний талархсан хоолой сонсогдоно.

Тэхён Ёнжүны хэлсэн өнөөх салон руу жолоогоо эргүүлж очих ёстой газраа хүрлээ. Машинаасаа буун нарны шилээ дээшлүүлэн барилгын зүг харвал үсчний газар байх бөгөөд дотор нь хэд гурван хүн үзэгдэнэ. Нохойгоо машин дотроо үлдээгээд дотогш орлоо.

-Сайн байна уу? Ямар үйлчилгээ авах билээ. Та ийшээ суугаарай гэсээр уриалагхан угтаж авах царайлаг залуу.

Тэхён өнөөх залуу руу инээмсэглэн ширтэж заасан суудал дээр нь суугаад
-Үсээ тайруулах гэсэн юм гэсээр инээмсэглэнэ.

Үсчин Тэхёны урт үсийг хараад уулга алдаж
-Их зоригтой шийдвэр гаргасан бололтойдог шүү би хамгийн сайнаараа хичээнэ ээ гэсээр хайч сам хоёроо барин ажлаа эхлэх ажээ.

Нилээн удаан суусны дараа Тэхён нойрноосоо сэрэхэд үсчин түүний өмнө толио тавиж толгойноос нь хэдхэн сантиметр үлдээсэн бараг л халзан шахуу үсээ хараад хөхрөн инээж
-Надад таалагдаж байнаа маш их баярлалаа Сок ахаа гэж хэлээд гарнаас нь атгалаа.

Swan Lake[completed]Where stories live. Discover now