-19-

133 19 1
                                    

Нүдээ хагас дутуу анин суугаагаараа шахуу унтаж байхад нь хаалга онгойх чимээ дуулдлаа.

Хаалганы нугас чахрах дуунаар нойр нь хулжиж үүд рүү шагайн харвал сульдталаа ядарсан Жимин хөл дээрээ тогтож ядан алхах нь үзэгдэв.

Нүд дүүрэн нулимстайгаар санасан сэтгэлээ дэвтээх гэж зүгээр л гүйж очоод тэврэхийг хүссэн ч хэний ч юм бүү мэд үл мэдэх үнэртэй усны үнэр нэвт ханхлах нь тэр.

Огьж бөөлжмөөр санагдтал түүний ой гутжээ. Ходоод нь мушгиран яг л амаар нь буцаад гарах нь уу гэлтэй эргэлдсээр энд тэндгүй хатгуулж өвдчихсөн юм шиг л хонхолзоно. Танил бус үнэртнийг үнэртэх тусам Жиминээс гараа миллиметр миллиметрээр холдууллаа. Түүний санаж байгаагаар энэ 5жилийн өмнө гаргасан одоо ч алдартай хэвээрээ байх Dior-ын үнэртэн аж.

Алхаж ч чадахгүй догонцох хонгор хайртынх нь энгэр цээжнээс үнэртэх дур гутаам тэр л нялуун үнэр хэзээ ч ой ухаанаас нь буухгүй биз. Сүүмийсэн нүдтэйгээр тэхён руу хялайж ч харалгүйгээр өрөө рүүгээ зүглэх гэсэн ч Тэхён тэвчсэнгүй. Хариугүй турьхан гарнаас нь атгавал хугарах нь уу гэлтэй хөдөлж, гарынх нь аясаар найгах ч Жиминд эсэргүүцэх хангалттай хүч байх аж.

Тэхёныг хүрсэн дариуд Жимин бугуйгаа угз татаж аваад өмнө нь хэзээ ч харуулж, таниул, үзүүлж байгаагүй аймшигтай хүйтэн харцаар зүрхийг нь зүснэ. Дотор цоргим энэ жигшим муухай харцнаас нь болоод Тэхён юу хийхээ мэдэхгүй гацаж зогсох хооронд нь Жимин хаалгаа саваад өрөөндөө орчхов.

Туйлдаа хүртэл хүлээсний хариуд ийм ч хариу авах гэж. Хүрээд ирсэн нь болоо доо гэж өнөөх л новшийн үгээрээ өөрийгөө зөвтгөж ганц өдөр ч болтугай бүтэн нойртой хонох болсондоо баярлана.

Ямар гээчийн өрөвдмөөр аз жаргал вэ?

Дахиад түүнийг хүлээдэг өдрүүд 10хурууг нь хангалттай давдаг боллоо. Одоо тэр гэрийнхээ хаана юу байгааг андахгүй мэддэг болж хоол хийх талаар ч багагүй туршлагажаад амжив. Хийх юмгүй гэрт өөрийгөө жаргаахаас өөрцгүй.

Гэхдээ тэр өдрөөс хойш Жимин Тэхёныг цус ч гаргалгүйгээр алж чадахаа харуулсан юм.

Тэргэл сар ч үгүй юу ч үгүй хоосон тэнгэртэй шөнө 12:7 минутанд хаалга түчигнэж арай гэж онгойлгон орохдоо өөрөөсөө үнэртэй ус ч биш архины эхүүн үнэр ханхлуулаад барахгүй дотор муухай оргим үрийн шингэний хурц үнэрээр Жимин өөрийгөө бүрхүүлээд ороод ирэх нь тэр.

Swan Lake[completed]Where stories live. Discover now