-6-

256 33 2
                                    

Жимин амьдрах байр олтлоо Тэхёнтой хамт байхаар болж түүний гэрийн зүг бүгдээрээ давхилаа. Замын турш Тэхёны найзууд нь түүнийг ичээж энэ хугацаанд юу хийсэн яасан гэж олон удаа асуусаар сүүлдээ Жиминийг хүртэл сандаргаад амжив.
Юнги Тэхён руу жуумалзсаар
-Аз жаргалтай хосуудыг хурдан хүргэж өгөөд явахгүй бол болохгүй байхаа. Одоо хамтдаа амьдрах гэж байгаагаас хойш хийх зүйл зөндөө л байгаа байлгүй гэж хэлээд инээлдсэнд Жимин
-Хэрвээ хүсвэл та нар хамт байж болно шүү бид дуртайяа угтан авах болно хамт ч унтаж болох юм.....гэж хэлээд Жимин чимээгүйхэн цонхоор ширтэн суухад Тэхёны найзууд гэлтгүй Тэхён өөрөө хүртэл гайхсаар хоцорлоо.

Бүгд бантсандаа болоод замын турш олон юм ярилгүй гэрийнх нь гадаа өнөөх хоёрыг буулгаад дараа уулзацгаая гэмээн гараа даллан цааш явна.

Энгийн 16 давхар орон сууц байх бөгөөд тэр хоёр хэдэн арван цүнхээ дамжилсаар хаалганыхаа үүдэнд ирлээ. Эдний ихэнх нь Жиминийх ба Нью-Йоркоос ирэхдээ л авчирсан эд зүйлс нь цөм бүрэн.

Тэхёныд ороход байдаг л энгийн саруулхан тохилог 5өрөө байр харагдах бөгөөд Жимин гараа суллах мэт ачаагаа газар тавиад эргэн тойрныг ажиглан зогсвол Тэхён түүн рүү инээмсэглэн
-Чи хүссэн өрөөндөө орж болно оо манай үүд хаалга чамд нээлттэй гэж хэлсэнд Жимин хариу үзүүлсэнгүй. Харин бүхий л өрөөнүүдээр шагайсаар нэгэн өрөөний хаалга онгойлгон
-Би энэ өрөөнд орлоо. Алив цүнхээ гэж хэлээд хар цүнх рүү заахад Тэхён юу ч бодолгүйгээр түүнз атгуулж орхив. Учир нь Жиминий сонгосон өрөө өөрийнх нь өрөө байсан болохоор тэр багагүй догдолж бас сандарчээ.

Жимин ачаагаа тавьчихаад залхуутай гэгч нь үгээ зөөж ядан
-Би энэ өрөөнд байж болно биз дээ.......гэж үгээ ч хэлж дуусаагүй байхад нь Тэхён яриаг нь тасалдуулан толгой сэгсрээд
-Гэхдээ энэ миний өрөө гэж чангаар уулга алдана.

Байгаа байдалд нь сандарч мэгдсэн төрх нь өөрийг нь ямар инээдтэй бас хөөрхөн харагдуулж байгааг Тэхён анзаараагүй байх. Харин Жимин хэдийнээ анзаарахаар барах уу? Улам ихээр өдмөөр санагдаж дотроо инээдээ хадгалж ядсаар
-Намайг мэдээгүй болоод энэ өрөөг сонгосон гэж бодоо юу? Энэ өрөөнөөс чиний нэвт үнэр үнэртэж байхад тэглээ ч бусад өрөө чинь тоосонд дарагдчихаж.....

Өөрийг нь мэдрэхийг хүссэн түүний энэ үйлдэлд ухаан нь балартсан Тэхён шалтай хадагдчихсан мэт ямар ч хөдөлгөөнгүй зогссоор нүүрнийхээ урдуур хаалга хүчтэйгээр хаалгалаа.

Swan Lake[completed]Where stories live. Discover now