-34-

105 16 4
                                    

Оройхон гэртээ орж ирсэн Жиминтэй амьдрах Тэхёний хүсэл бага багаар унтарсаар.

Хараал нь ихэдсэн Тэхён болон Жиминий төсөөлөлд багтаж өгдөггүй төвөгтэй хувь тавилан. Өглөөний мэнд нь толгой дохилт оройны амралт нь жижигхэн инээмсэглэл өдрийн хоол нь ганцаархнаа суух хоосон ширээ.

Тэдэнд юу тохиолдоо вэ?

Тэхён өглөө эртхэн босож ирээд кофе чанан өндөг талх шарчхаад Жиминийг гарч ирэхийг хүлээнэ. Хаалга онгоймогц Тэхён ухас хийн босож ирээд нүүр дүүрэн инээмсэглэлээ.

-Сайн уу? Хайрт минь сайхан амарсан уу? Өнөөдөр цайгаа хамтдаа ууна биз дээ. Хурдхан ширээнд суу би бэлдчихсэн.

Жимин түүний байгаа байдалд гайхсан бололтой. Жигтэй царайлсаар татсан сандал дээр нь суугаад хооллож эхлэв.

Тэхёны баруун гар сэрээнд нөгөө нь Жиминий зүүн гарт. Тэдний нэг нь аз жаргалтай байхад нөгөөх нь танихгүй хүнд барьцаалагдчихсан мэт таагүй царайлан сууна.

*тог* *тог*

Азаар хаалга дуугарч Жимин босохын түүс болсон мэт хамгийн түрүүнд сандлаасаа өндийгөөд хаалга руу гүйлээ.

-Өхх хён сайн уу?

-Сайн бие чинь хэр байна.

-Зүгээрээ оёдлоо авахуулчихсан сайн байна гэсэн.

-Жимин хэн бэ? Цаад өрөөнөөс Тэхёны хоолой цуурайтан сонсогдоно.

-Ах нар байна аа...орцгоо л доо

Тэхёны хуурай ах нар бөөндөө тэднийд зочлохоор иржээ. Сүүлд болсон явдлаас болоод тэдний хооронд багагүй хана босчихсон тул ийнхүү нураахаар шийдсэн хэрэг.

Уут дүүрэн амттан байхаас гадна Жиминд сайхан сэтгэгдэл төрүүлэхийн тулд номыг нь шимтэн уншсанаа дуулгана.
-Өөр хоорондоо ярилцацгаан түүнийг магтаж яаж ийм гүн утгатай зохиолууд бичсэн талаар ээлж дарааллан асууж гарлаа.

-Ингэж нэг юм яагаад намайг зохиолд нь дурлаад байсныг ойлгов уу? Миний залуу мундаг байгаа биз Тэхён нүүр дүүрэн инээмсэглэж яг л өөрөө магтуулчихсан мэт Жиминий өмнөөс баярлана.

Харин Жимин илүү дутуу үг хэлсэнгүй чимээгүйхэн мишээх ажээ. Тэд хэзээ ч ингэж бөөндөө ирж байгаагүй тул хэсэг хугацаанд бишүүрхэж танихгүй айлд ирчихсэн мэт сандал дээр цомцойн суусан ч удалгүй дасав бололтой авчирсан хэдэн тортой амттануудаа хөргөгчинд нь хийж туслан ямар хоол идэж болох талаар ярилцана.

Swan Lake[completed]Where stories live. Discover now