-35-

108 15 2
                                    

Тэхён түүнийг яваад өгсний дараа нэг л их хүндээр санаа алдаж эргэж буцан өөрөө ч мөн адил ажилдаа явахаар зэхлээ. Ажил нь тийм ч сонирхолтой санагдсангүй Жиминийг гэртээ ирсэн болов уу? Очвол өглөө гарсан шигээ жинхнээсээ инээмсэглэн угтах болов уу? Гэж удаан бодсоны эцэст нэг юм ээлж нь солигдож гэр лүүгээ яаран яаран орлоо.

Жимин хэдийнээ ирчихсэн үүдэнд өглөөхөн өмсөөд явсан гутал нь харагдана. Гутлыг нь харсандаа яагаад ч юм догдолж орхив. Зүрх нь гэнэтхэн хүчтэй булгилж магадгүй түүнийг урьдын адил гүйж ирээд тэврэх бол уу хэмээн чимээ чагнан инээмсэглэн зогссон ч пянз тоглуулагчнаас гарах намуухан дуунаас өөр юу ч сонсогдсонгүй.

Дахиад л санаа алдсаар өөрийг нь орж ирснийг анзаараа ч үгүй түүнийг юу хийж байгааг харахаар зочдын өрөө рүү шагайвал Жимин буйдан дээр тохойгоороо өвдгөө тулан ямар нэгэн зүйл хичээнгүйлэн бичин сууна. Үе үе үзгээ цааснаасаа хөндийрүүлж, бодол дотроо төсөөлөх мэт нүдээ анина. Нэг л болж өгөхгүй байгаа бололтой.
-Жимин би ирлээ.

Хариу үл сонсогдож харин зүгээр л толгойгоо хөнгөхөн дохино.
Түүн рүү аажим аажмаар ойртон дэргэд нь шахуу зогсоод
-Юу бичиж байгаа юм. Өнөөдөр Хэнтэй уулзсан. Намайг хаашаа явсныг асуухгүй юм уу? Гэж сонирхол татсан худал асуултаар түүнийг өдөж мөрийг нь налан ярилцах гэсэн ч Жимин мөрөө татаж аваад хоолойгоо засан
-Тэхён би өнөөдөр жаахан завгүй байлаа. Бас ядраад байгаа болохоор хэрэггүй....гэж хөмсгөө зангидана.

-Би тэгвэл чамд массаж хийгээд өгөх үү? Гэсээр хүзүүг нь базах гэтэл Жимин гэнэтхэн суусан газраасаа огцом босоод
-ТЭХЁН~АА би хэрэггүй гэж хэлсэн шүү хэмээгээд ууртай царайлаад хүнд хүнд гишгэлсээр өрөөндөө ороод явчхав.

Бухимдал дүүрэн алхахад нь араас ойчоод өгмөөр л санагдана. Шүүрч аваад нуучихмаар, татаж зулгаагаад нүд рүү эгцэлж ширтэж байгаад яагаад ингээд байгааг нь мэдэхийг хүссэн ч харамсалтай нь Тэхён Жиминээс эмээнэ.

Босъё гэсэн ч хөл нь гав гинжинд дөнгөлөгдчихсөн мэт тушиж хүүхэн хараа нь хүртэл байсан байрандаа хөдөлгөөнгүйгээр тогтоно. Салхи татуулан хажуугаар нь өнгөрөх түүнийхээ сэтгэлийг нь өөр лүүгээ эргүүлмээр байвч чадсангүй.

Бас юу болохоо байчихсан юм бол доо ганцхан массаж хийж өгөхийг хүссэн юмсан. Эвдэрч мурийгаагүй цэвэрхэн цагаан гараа эргүүлж тойруулан хараад өнөөдөр Жиминд юу тохиолдсон талаар бодно. Гэхдээ азаар түүнээс өнөөх хачин жигтэй үнэр үнэртэхээ больчхожээ. Эмнэлгээс гарахад л үнэртэхээ байсныг эргэн саналаа.

Swan Lake[completed]Where stories live. Discover now