-50-

145 12 0
                                    


WARNING !!!
+18 Нас чинь хүрээгүй бол зүгээр л алгасаарай!!!

Ирландын захад хэн болгоны мэдээд байдаггүй жижигхэн тосгон. Энэ тосгон далайтай шууд залгаа хавцлын наагуур өндөр уулсын өмнө оршдог жижигхэн хот. Сүрлэг барилга тийм ч их байдаггүй ч хавцлын өмнө 8давхар буудал харагддаг ажээ. Бусад нь бүгд газраар тархаж шоргоолж шиг л өчүүхэн жижиг харагдана. Жимин Тэхён хоёр өнөөх буудлын хамгийн тухтай өрөөнд сарын түрээсийг төлөн амьдрахаар захиалга хэдийн өгчихсөн байв.

Онгоцноос буумагц энэ хотын байгалийн сайхныг удаан гэгч нь ажигласны дараа шар такси хөлсөлж аваад өнөөх бяцхан хотын зүг хөдөллөө. Хотын нарийхан замаар машин бараг л ганцаараа давхина. Хааяахан өвс ногоо овоолон хураасан чиргүүлтэй тэрэгнүүд өнгөрөх бөгөөд энэ хотыг ямар энгийн болохыг илтгээд өгөх шиг.

Нарийхан ч хотдоо гологдолгүй үлдсэн энэ замын хоёр талаар намхан байшингууд өхөөрдөм хөөрхөн дэлгүүрүүд цэцгийн хүлэмж басхүү хэтэрхий чамин засалтай 3давхар хаус, хотын захиргаа болох өнгө үзэмж тун тааруу 5давхар барилга хажууханд нь байрлах бараг л тав алхаад орчих бор өнгийн кафе хэд хэдээрээ нүдний өмнүүр эргэлдэж машин удалгүй хотын төвд ороход дунд нь эндхийн хамгийн дурсгалтай газар болох шовх оройтой сүм сүндэрлэх ажээ.

Сэтгэл догдлуулаад байх олигтой сонирхолтой зүйл байгаагүй ч эд бүгд хэтэрхий тайван санагдана. Гэхдээ бас уйтгартай. Жимин машины цонхоор эргэн тойрноо харж суунгаа энд яаж, хэрхэн оршихоо тааж ядаж байлаа.

Хотын зах болох эрэг рүү ойртох тусам нарийн боовны амтат үнэр хамар сэтлэх шахам үнэртэх нь тэр. Буудлын хажуу дах бакеригаас энэ гайхалтай сайхан үнэр гарчээ. Дахин цааш харвал гадаанаа гурав дөрвөн ширээ сандалтай яг л бусадтайгаа адилхан жижигхэн зоогийн газар байх нь тэр. Түүний яг ард нь архины мухлаг харагдана. Дотроос нь хэд хэдэн халамцуухан эрчүүд гарч ирэхийг бодвол дотор нь суугаад тухалж болдог байх.

Хаана ч очоод харж болох орчин гэхдээ цаанаасаа л амар амгалангийн орон мэт дотор бүлээцүүлж гэр шиг л дотно санагдуулна.

Тэдний нэгэн хэвийн жирийн амьдралыг хараад Жимин өөдсийн чинээ тэдэнд атаархлаа. Магадгүй түүнээс их байх.

Хэрхэн маргааш өглөөг угтах талаараа бодол болон суусны дараа таксины жолооч зорьсон газраа ирснийг дуулгаж
-Ирчихлээ. Манай тосгоны хамгийн үнэтэй гоё газар даа. Ихэнх цонхнууд нь далай руу хардаг болохоор хүмүүс үргэлж ам сайтай байдаг юм. Залуусаа сайхан амраарай гэж хэлээд жолооч тэдний ачааг буулгаж өгөөд замаа хөөхөөр яваад өгөв.

Swan Lake[completed]Où les histoires vivent. Découvrez maintenant