-18-

159 20 4
                                    

Тэхёны цээж дэлбэрэх гэж байгаа бөмбөг аятай түнхэлзэж хамар нь сарталзан хуруугаа оролдон жолоочийн суудалд доош харан сууна. Харин Жимин түүнээс ганц ч хором харцаа салгаж чадсангүй.

Хэтэрхий хөөрхөн байсан болохоор нэг секунд ч хайран мэт санагдана. Уурлаад цорвойчихсон уруул нь дэндүү эгдүүтэй байхаас гадна түүрүүн хийсэн хайр татам үйлдэл нь одоо ч нүдэнд нь үзэгдэх ажээ.

Хуруугаа оролдсон хэвээр хошуугаа метр урт унжуулах
-Фенүүд чинь чамд хэтэрхий их хүрээд байна бас хэтэрхий ойрхон байсан.....

-Мэднэ ээ...эрүүгээ гараараа тулан хайр татам харцаар харж дулаахнаар инээмсэглэн хэлэх бол
-Намайг энд байгааг мэдсээр байж чи огтхон ч эсэргүүцээгүй. Сүүлчийн үгэн дээр Тэхёны хоолой гэнэт огцом чангарч түүнийг ууртай байгааг хангалттай илэрхийлж байлаа.
-Тэд бол миний Фенүүд....уурлах хүсэл байтугай бодол ч төрөхгүй байгаа түүнд Тэхёныг харангаа яаж ийм үзэсгэлэн гоо байдгийг бахдаж....болдог бол яг энэ хэвээр нь энэ мөчийг энэ цаг хугацааг хөлдөөгөөд удаанаар дурсан санахыг хүснэ. Харамсалтай нь Тэхёнд огтхон ч тийм байсангүй. Харин ч бүр үзэн ядаж харамлах хардах гомдох гээд олон таагүй мэдрэмжүүд давхцаад цээжинд нь овоорчихсон байсан тул Жимины инээмсэглэлийг тоож харалгүй уурсах ажээ. Гэхдээ хэдхэн минутын дараа хэлэх үгнээсээ болж Тэхён өөрөө зовохоо мэдээгүй юм. Хэлсэн энэ л ганцхан өгүүлбэрээсээ болоод ямар удаан шаналж ямар их зовлон амсахаа төсөөлөөгүй юм. Тийм дээ ч одоо эргэцүүлэн бодох шаардлагагүйгээр Жимины сэтгэлийг зүсэх мэт хорон үгнүүдээ шуудхан хэлж орхилоо.

-Тийм л их хамгаалаад байгаа юм бол тэр охинтойгоо очоод унт л даа. Фен ч бай хэн ч бай чи чадна биз дээ.

Шүдээ хавирах шахам ийнхүү хорон үгсийг ямар ч бодлоггүй урсгачхаад эцэст нь яагаад ингэж хэлснээ өөрөө ч мэдэхгүй гацаж хэд хормын өмнөх цаг руу буцахыг хүснэ.

Амаа барихад дэндүү оройтжээ. Тэхён ингээд хэлчихсэн. Энэ сайхан үдшийн тайван уур амьсгалыг өөрийн уран цэцэн үгсээрээ ингээд л сүйрүүлчихсэн. Буцаагаад авъя гэсэн ч бурхан хүртэл үл зөвшөөрнө.

Хэлсэн үгнийхээ араас алдууран татвас хийн гараа хөдөлгөсөн ч амнаас нь ганц ч үг гарсангүй. Шүлсээ залгин түүнийг юу гэж хариулах бол хэмээн хүлээж хамаг биеэ чангалах бол Жимин сая сонссон үгэндээ ороогдож минутын өмнө л oөөрийгөө яагаад Тэхёнд анхаардаггүй юм бол оо яагаад энэ хүн надад ингэж их сэтгэгдэл үлдээгээд байхад би мэддэгүй байна аа гэж өөрийгөө буруушааж, бүр түүрхэн харамлах нь хүртэл сайхан санагдаж байсан ч одоо туйлын ихээр гомдох сэтгэл төрнө.
Яг л шинээр нахиалж байсан модны мөчрийг голоор нь тас хугалчихсан аятай.

Swan Lake[completed]Where stories live. Discover now