-26-

124 16 0
                                    

-Ингэхэд Жимин чи хэзээ надад үс сүлжихийг зааж өгөх юм бэ? Чамайг надад зааж өгөөд би сурах гэсээр байтал хөгширлөө...гэж хором алдалгүй чалчих Тэхёны урт үсийг Жимин сүлжин сууна.

-Тэгээд дээрээс хойш л за за гэсэн одоо хүртэл байхгүй. Яасан амлалт өгчихөөд л дор нь мартчихаж байгаа байхгүй юу? Тэгээд би нэг юм чамаас асуугаад л гуйгаад л байдаг нөгөөх нь таг чиг мартчихсан. Ингэхэд чи надад зааж өгөхгүй гэж албаар бултаад байна уу? Яагаад байна гэж хойш гэдийн асуух гэтэл Жимин нүдээ эргэлдүүлсээр уруулыг нь хөнгөхөн үнсээд

-Мангар минь зааж өгнө дөө дараа нь зааж өгье харин одоо явцгаая за юу гэж шавдуулж эхэллээ.

...

Машинтай зугаалга хийж амралтын бас нэгэн сайхан мөчөө өнгөрөөх гэж байгаа нь энэ. Тэд дандаа л Тэхёны очих дуртай спортын талбайд зугаалдаг бөгөөд үргэлж таатай орчноор хүлээж авна. Өнөөх л цэлмэг тэнгэр хөвөн шиг жижигхэн үүлнүүд шувуудын жиргээ гээд. Өвлийн эхэн сарын хувьд энд үнэхээр сайхан байлаа. Гадуураа дулаахан ноосон цамц хослуулж өмсөөд ижилхэн малгайтай цамцтайгаа хиймэл зүлгэн дээр дэвсгэр тавин сууна.

Тэд энд хэдийнээ сайн найзуудтай болоод амжчихсан. Ахимаг насных гэхэд залуу сэтгэлгээтэй гайхалтай нийтэч мундаг хосууд бөгөөд одоо гурван ч хүүхэдтэй, амралтын өдрүүдээр хүүхдүүдтэйгээ хамт энд ирэх дуртай болохоор Тэхён Жимин хоёртой байнга таарна. Гей хосууд болохоор нь жигших хүмүүс олон ч 30 хэдийн давсан өнөөх хоёр төвөгшөөж халгаалгүй үеийн мэт дотно харьцаж найрсгаар мэндлээд барахгүй цаашлаад авчирсан амттануудаа хоорондоо солилцож хааяахан сонин хачин ярилцан хөөрөлдөнө. Энэ янзаараа хэдэн долоо хоног уулзаад ирэхийн хэрээр бие биенээ ирэхийг хүлээж хамтдаа хооллон амьдралынхаа амт шимтийг нууж хаалгүй ярилцдаг сайн найзууд болчихсон байлаа.

Энэ өдөр ч тэд мөн адил амрахаар иржээ. Том нь хүү бөгөөд бага хоёр нь охин. Хүү нь өсвөр насны л бусадтай адилхан жирийн нэг ухаалаг хэрсүү хүүхэд бөгөөд ээждээ илүү элгэмсэг. Харин бага охиноо аав нь амь шигээ л хайрлана. Дунд охин нь өөрөө өөрийгөө авч яваад барахгүй өхөөрдөм гэнэн болохоор нь Жимин түүнд их анхаарал хандуулж хайрлахаас гадна ээж ааваас нь дутахааргүй эрхлүүлнэ. Охинд зориулж бүр энд ирэх болгондоо үнэтэй кафегаас дуртай бялууг нь хүртэл авч өгнө гээч.

Swan Lake[completed]Where stories live. Discover now