42. - Чи мазохист биш ээ, чи хараал идсэн амиа хорлогч байна.

1.2K 127 24
                                    


Жунины талаас

Сунмиг шалан дээр хөлөөрөө янз бүрийн дүрс зурж байх хойгуур, доош бөхийж түүнийг хэсэг ажлаа. Тэр албаар хийгээгүй бөгөөд түүний бодлууд өөр тийш зүглэчихсэн байгаад итгэлтэй байна.

- Ингэж сандрахыг чинь мэдсэн бол дуудахгүй байсан юм, - би аяархан инээх ч, энэ үйлдэл минь түүнийг цочиход хангалттай байсан юм. Сунми хангалттай зоригтой биш гэдгийг мэдэж байсан тул, ийм зүйл болохыг аль эртнээс таамаглаж байлаа.

- Хэн сандарсан юм? - хөмсгөө зангидсаар, над руу харах нь тэр. Нээрээ л хэн сандарсан юм болоо? Тэр төрөхөөсөө л ув улаан хацартай төрсөн шүү дээ, зөвхөн сандрахдаа биш... - Тэнд... нөгөө... зөндөө охид байгаа юу?

Арай гэж инээдээ барьсаар зогсоно.

- Мэдэхгүй ээ, - мөрөө хавчаад, арай өөрөөр хариулах ёстой байсан талаараа бодов. Гэхдээ тэгчихвэл Сунми өнөөдөртөө лав энэ өрөөнөөс гарахгүй байсандаг. - Би өөр охид руу хардаггүй, - үнэнээр нь л хэллээ. Сунми үгийг минь сонсчхоод, шууд л над руу биеэрээ эргэн харж, яг л аль нэг хэсэгт минь худлаа ярьсан үгүйг минь бичээстэй байгаа юм шиг анхааралтайгаар харна. Хэдхэн секундийн дараа түүний нүүрэнд хөнгөхөн инээмсэглэл тодорлоо. Яриагаа үргэлжлүүлэхэд яг тохирох цаг. - Яагаад инээгээд байгаа юм? - би жуумалзсаар, нуруугаараа эргэж харлаа. - Чам руу онцгойлон хардаг гэж хэлээгүй шд.

Сунми уруулаа унжуулж, сэтгэл дундуур царай гаргасанг ойлгохын тулд, тийм ч их төсөөлөх ур чадвар хэрэггүй байх.

- Ах руугаа залгачхаад, оровчноосоо гараад ирээ. - өрөөнөөс гарахаасаа өмнө түүнд сануулаад, гадагш гарлаа.

Тэр хариуд минь нэг зүйл аяархан бувтнах ч, би сонссонгүй. Хаалга нээсэн даруйд, бараг л танидаггүй хүмүүсийн дуу хоолой, тэдний сонсох чанга хөгжим гэрийг минь дүүргэнэ. Өрөөнд тийм ч их сонсогдоогүй дээ.

Яг одоо, гэрт минь миний танихгүй хүмүүс нэг доор цугласан гэх бодол галзуу сонсогдож байлаа. Урьд нь дандаа иймэрхүү үдэшлэгүүд зохиодог байсан ч, одоо үүнээс авдаг байсан баяр цэнгэлээ авч чадах нь юу л бол.

Америкт сурч байхдаа хичээлдээ тийм ч их анхаардаггүй байлаа. Тэр үед хэн нэгэн миний сонирхлыг татаж байсанг ч хэлэх хэцүү. Тэр үед анх удаа харж байгаа хүмүүстэйгээ танилцаж, клуб ороод л, маргааш өглөө нь өчигдөр юу болж өнгөрсөн талаар бодох нь хөгжилтэй санагддаг байж. Солонгост ирээд ихээхэн өөрчлөлт гарсан гэж хэлэхгүй ч, яг одоо том өрөөнд бүжиглэж байгаа хүмүүстэй амьдралаа холбох нь утгагүй хэрэг шиг санагдана. Хананы цаана хөлөөрөө хана зөөлхөн өшиглөж, Бэкхён руу залгах гэж оролдох тэр хүнгүйгээр миний амьдрал ямар байх байсныг төсөөлөхөд бүр ч хэцүү. Тэр намайг аль хэдийнээ том өрөөнд хүмүүстэй бүжиглэж байгаа гэж бодож байгаа.

Зүсэм Пицца [COMPLETED]Where stories live. Discover now