46. - Дүү минь хайрт найздаа тийм л итгэлтэй байгаагаас хойш би яах юм?

1.1K 124 51
                                    


Амьдрал урьдын адил үргэлжилсээр л. Сөүлд ирснийхээ дараа би чимээгүйхэн амьдрах гэж хичээлээ. Үнэнийг хэлэхэд, би ээжийг бага зэрэг ч болов харамсаасай гэж хүссэн юм. Тэр миний эргэн тойронд байнга эргэлдэж, тэмцээний талаар асуухад би юу гэж хариулахаа ч мэдэхгүй байв. Миний хэлний мэдлэг тийм гүнзгий гэдэгт аав ээж хоёр үнэхээр л итгэж байлаа. Зөвхөн Бэкхён л энэ түүхэнд минь итгээгүй хэрэг.

Бэкхён...

Мэдээжийн хэрэг, тэр ямар нэгэн зүйл буруугаар эргэсэн болохыг ойлгосон, гэхдээ бид юу болсон тухай ер ярилцаагүй юм. Сөүлд буцаад ирэх үед тэр аль хэдийнээ явчихсан байлаа. Бэк хаа нэг газар явахдаа ээжид тэр бүхэн хэлж тайлбарлаад байдаггүй, түүнд тайлбарлах ч хэрэг гараагүй биз. Хэрвээ би түүнээс адилхан гуйсан бол Бэкхёных шиг амжилтанд хүрэхгүй л байсан байх. Гэхдээ энэ чинь Бэк шүү дээ. Тэр өөрийн гэсэн амьдралын хэв маяг, онцгой давуу эрхтэй. Түүгээр ч барахгүй дараа нь Жунин надад Бэк Чанёол, Тао нартай хамт нэг газар луу явсан гэж хэлсэн. Зарим нэг дундын асуудал гарсан бөгөөд би мэдээж түүнийг нь мэдэх эрхгүй. Би ч мөн мэдэхийг хүссэнгүй: Бэкийг буцаад ирэхэд нь бидэнд ярилцах цаг гарна гэж найдаж байлаа. Харин яг одоо би Жунинтай байж болох бүхий л цагаа хамт өнгөрүүлэхийг хүслээ. Дурлал намайг яг л сохор хүн шиг болгож, оюун ухааныг минь харанхуйлдаг нь галзуурмаар хэрэг.

- Чи энэ өрөөний ханыг бараг цоолох нь ээ, - Жунин хүчтэй гараараа бэлхүүсээр минь тэврээд, чихэнд минь шивнэсээр инээх нь тэр.

- Би хэзээ ч энд ирж байгаагүй, - мөрөө хавчаад хөнгөхөн тэврэлтээс нь гарах гэж үзлээ.

Бид Жунины гэрт байна. Үгүй ээ, түүний байранд биш, харин эцэг эхийнх нь байшинд. Кимийн ээж надтай уулзахыг хүссэн гэж хэлсэн боловч биднийг ирэх үед тэр яаралтай ажилтай болсон тул зөрөөд гараад явчихсан. Тэр өөрийн гэсэн хувцасны брэндтэй бөгөөд ажил дээр нь ямар нэгэн асуудал гарсан бололтой.

Ким биднийг ямар нэгэн кафе руу явж хоол идэхийг шаардах ч, би эсэргүүцэж байсан юм. Яг үнэндээ, би эндээ үлдэж, Кимийн ээжийг хүлээхийг хүслээ. Ээж нь явах үедээ надад өөрийг нь хүлээж байгаарай гэж гуйсан. Би одоо түүнээс айхгүй, харин ч хатагтай Кимтэй дотносож, Жунин намайг өөрийнх нь найз охин гэж түүнд танилцуулахыг хүссэн юм.

- Мөнхийн эмх замбараагүй байдаг юм, - Ким хөхөрнө. - Сайн зүйл байхгүй ээ. Аймшигтай.

Үнэндээ түүний өрөө тийм ч эмх замбараагүй байгаагүй юм. Ахтайгаа нэг гэрт амьдардаг хүний ​​хувьд, тийм ч муу санагдахгүй байлаа. Илүү дор ч байж магадгүй гэж таамаглаж байсан юм. Таамаглалдаа итгэлтэй байхын тулд түүнээс өрөөгөө надад үзүүлэхийг хүртэл хүссэн юм. Гэхдээ Жунины эд зүйлс миний бодож байсан шиг шалаар нэг хэвтэж байсангүй. Тийм ээ, сандал дээр нь жийнсэн өмд, жижиг тавиур нь ном болон гялгар сэтгүүлүүдээр дүүрч, шүүгээнээс нь цамцны ханцуй цухуйж байсан - тэнд жижигхэн дэлбэрэлт болсон гэж би бодож байна. Гэхдээ хураасан ор, цэвэр шал, том зай, эргэн тойронд төгс цэвэр байдал бүхий компьютер миний зүрх сэтгэлийг эзэмдсэн юм.

Зүсэм Пицца [COMPLETED]Hikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin