5. - Та юу сэдчихэв?

1.6K 181 16
                                    


Дараачийн өдөр нь анзааралгүй өнгөрөв. Би хүлээн зөвшөөрч чадаагүй, бүх хүний асуултанд хариулалгүй толгой дохиод л, хичээл дээр зүгээр л оршин тогтносон байх. Энэ бүхнийг харж байсан Бэкхён, надаар хэлүүлэлтгүй ойлгож, өглөө юу ч асуулгүй сургууль руу хамт явж, хичээл тарах үед гудамжны цаана, гэрт минь хүргэж өгөх гээд зогсож байсан юм.

Би ээжийнхээ тухай, яагаад эртхэн хэлээгүй талаараа бодож байсан юм. Жилийн дотор аавыг буцаж ирэхгүй гэдэгтэй хангалттай эвлэрчих байсан байх. Бэзхён бид хоёр эвлэрчихсэн шүү дээ.

Ээж минь энгийн амьдралаараа амьдарч, түүнийг орхиод явсан нөхрөө нэг л өдөр хүрээд ирчихнэ гэж хүлээхгүй байсансан. Харин одоо, тэр хуучин нөхөр нь залуухан сүйт бүсгүйтэйгээ, сарын дараа л гэхэд нэг гэр бүл болчихно гэдгийг мэдэж байгаа.

Би аавынхаа сүйт бүсгүйг мэднэ. Түүнийг Юнми гэдэг ба тэр ааваас минь хэд дахин залуухан эмэгтэй. Намайг түүний найз л гэж харах байх. Аав минь түүн шиг, хэтэрхий залуухан эмэгтэйтэй үерхэж байна гэхлээр эвгүй санагддаг. Юнми ямар ч туршлагагүй, гэрийн ажилдаа муу нэгэн. Хоёр жил аавтай Бусанд хамт амьдрахдаа, түүнтэй аль болох тааралдахгүй байхыг хичээдэг байсан.

Үнэнийг хэлэхэд, аав ээж рүү эхний жилдээ л буцаад оччихно гэж боддог байсан юм. Ээжийн минь хажууд, Юнми дэндүү балчир бас гарын эвсэлгүй харагдана. Гэсэн ч, тун удалгүй би тэр хоёрын хэдэн хүүхэдтэй болох талаар яриаг нь сонссон. Бусанаас явах эхний замыг минь энэ яриа тавиад өгчихсөн юм.

Сарын дараа л гэхэд аав минь өөр амьдралаар амьдрана гэдгийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байна. Энэ жил тэр хуучин гэр бүлээ байгаа гэдгийг нь гурван удаа л санасан. Ирэх болгондоо тэр хайрцагтай бэлэг сэлт авчирч өгдөг. Түүний өгсөн бэлэгнүүд Бэкхёны өрөөний цонхон доор, нээгээгүй чигээрээ хэвтэж байгаа байх. Ах минь ааваараа дутаж байсан ч, өөрт нь аав хэрэггүй гэж хэд хэдэн удаа хэлж байсан. Гунигтай ч, үнэн шүү дээ. Аав минь Сөүлд хүүтэйгээ биш, надтай уулзах гэж ирсэн гэдгээ нилээн хэдэн удаа хэлж байсан юм.

Сарын дараа бүх зүйл яаж өөрчлөгдөхийг бодсоор, миний цүнхийг нуруун дээрээ үүрчихсэн, урд алхах Бэкхёны араас явна.

Ээжид ямар байгаа бол гэж бодохоос ч аймар байна. Бодолдоо автчихаад, байрандаа зогсов.

Бэкхён зогсохоосоо өмнө цааш хэд алхав. Намайг хөдлөхгүй байгааг мэдсэн тэрээр, толгойгоо миний зүг эргүүлж харна. Тэр надтай болж буй зүйлийн талаар илүү дэлгэрэнгүй ярилцахыг хүсч байгаа байх гэж бодоод, яриагаа өөрөө эхлүүлэв:

Зүсэм Пицца [COMPLETED]Where stories live. Discover now