11. - Сонсоогүй дүр эсгэе.

1.4K 159 8
                                    

Нэг дэх өдөр бүр адилхан эхэлдэг : ойр хавьд чинь юу болоод байгааг ч ойлголгүй манан дунд сэрнэ. Дараа нь сургуулийнхаа дүрэмт хувцасыг хамаг хурдаараа өмсөөд, үсээ дээш боочихоод, гэрээсээ цагтаа гарах ёстой.

Энэ өдрийн өглөөг минь Бэкхён эхлүүлдэг ч, түүнийг би өчигдрөөс хойш хараагүйд гол асуудал байгаа юм. Сухогийн талаар сонссоныхоо дараа, Тэминд намайг үлдээхэд аюулгүй талаар Жунинаас асуучихаад, утасны дуудлагуудад хариулж болохгүй шүү гэж хэлсэн. Хурдхан шиг тооцоогоо хийгээд, намайг Тэминтэй үлдээгээд яваад өгөв. Сухо гэж хэн юм бол? Би нэрийг нь хаа нэгтээ сонсож байсан ч, яг хаана гэдгээ санахгүй байна. Санах гэж ч нээх их оролдсонгүй - сүүлийн үед байх ёсгүй газраа, сонсох ёсгүй зүйлсээ сонсчихоод байгаа. Гадаа болж буй асуудлыг тоолгүй, өөрийн жижигхэн ертөнцдөө амьдарсан нь хамаагүй дээр.

Утасаа шууд л унтраасан минь өөрийн гэсэн шалтгаантай. Бэк бид хоёрын утасны дугаар сүүлийн тоогоороо л ялгаатай бөгөөд, түүний ямар нэгэн найз нь дугаарыг нь гүйцэд саналгүй над руу залгах тохиолдол бий. Хэд хэдэн удаа яагаад зүгээр л түүний дугаарыг тэмдэглэж болдоггүй талаар асуухад, Бэк нууцлалын онцгой арга гээд нүүрэндээ инээмсэглэлтэй хэлж байсан. Тэр үүнийгээ тоглоом гэж хэлэх ч, би хэзээ ч үүнд нь итгэдэггүй байв. Хёкён л гэхэд дүүгийнхээ дугаарыг бас л тэмдэглээгүй байдаг.

Тэмин тэр үед намайг харчихаад бага зэрэг гайхсан. Байдал ийм болчихсон бас Жунин яаралтай ажилтай болоод явчихсан гэж би түүнд хэлсэн юм л даа. Тэмин нөгөө л нэг алдарт инээмсэглэлээрээ инээгээд л, янз бүрийн зүйл ярилцахыг хүссэн ч, Хёкёнд хийсэн зүйл нь толгойноос минь салсангүй. Түүн рүү аль болох харахгүйг хичээсээр өөр тийш хараад, сүүлдээ гэр лүүгээ ганцаараа алхахаар болов. Бэкхёнд яг юу тохиолдсон болоод охин дүүгээ өөрийн мэдэхгүй залуутай үлдээгээд явчихсан юм бол?

Ерөнхийдөө, тэр өдөр Бэкхёныг гэртээ хүлээгээд хэрэггүй бас нэг дэх өдөр ганцаараа сургууль орохоо ойлгосон юм.

Намар дөнгөж л эхэлж байна. Бороо орох нь ихэсч, цэлмэг тэнгэрийг бараан үүлс бүрхэнэ. Ноосон оролтондоо шумбасаар, энэ бороотой өдөр шалбаг дунд явахгүй дулаахан гэртээ хэвтмээр санагдана.

Хичээлдээ оройтож орж ирэв. Эхний цаг эхлэхэд хэдхэн минут л дутуу байв. Жунин аль хэдийнээ ирчихсэн суух ба түүний харц над дээр тогтоход чичирч байгаагаа мэдрэв.

Чангаар шүлсээ залгилсаар, түүний (надад таалагддаг) үнэрийг үнэрлэсээр хажууд нь суув. Жунин утсаа оролсоор над руу бүр харсан ч үгүй. Түүний нүүрэн дээр тодрох шинэхэн шархыг нь харах үед Хёкёны хэлж байсан үгс толгойнд орж ирнэ.

Зүсэм Пицца [COMPLETED]Where stories live. Discover now