17. - Найз шиг юмаа аваад, нүднээс далд ор!

1.2K 146 30
                                    


- Хурим бүтэнсайнд болно, - Бэкхён үрчийгээд, алтаар бүрхсэн хуримын урилгын өнцгийг зангидсаар надад сануулав.

- Мэдэж байна аа, - Bubble Tea -нээсээ нэг сорчихоод, уртаар санаа алдав.

- Сөүлд хуримаа хийнэ гэсэн, нөгөө юмных нь ээж нь... - Бэк сүйт бүсгүйгийн нэрийг санах гэж оролдоно, - Нөгөө эмэгтэйгийнх нь ээж нь энд амьдардаг гэсэн. Аав бүр эмээг наашаагаа авчирна гээд л бод.

- Эмээ бас ирэх юм уу? - гайхсаар асуулаа. Аав эмээ хоёрын харилцаа тийм ч сайн биш гэдгийг мэдэх ч, аав сүйт бүсгүйгийнхээ төлөө түүнийг хүртэл ийшээ авчрахыг бодвол түүний хувьд үнэрээр чухал баяр бололтой.

- Ээж хэлсэн юм, - Бэк мөрөө хавчина. - Хаанаасаа олоод мэдчихдэг байна аа.

Бэкхён өглөө ээж дамжуулж өгсөн хуримын урилгыг сайтар ажиглаж суув. Ах минь цаасан дээр биччихсэн зүйлээс ямар нэгэн нууц утгатай зүйл хайж олох гэсэн мэт дахин дахин уншина. Харин би тэр хойгуур нь хэдхэн цагийн өмнө хэн нэгнээс бэлгэнд авсан Bubble Tea-гээ уусаар суулаа.

Мэдээж би хэн өгснийг нь мэдэж байсан л даа. Өнөөдөр тэр хүн надаас ямар амтанд дуртайг, мөн ямар жимстэй нь сонирхлыг минь илүү татаж байгааг асууж байсан шүү дээ. Түүнд надад талархлаа илэрхийлэх зөндөө шалтгаан байсан гэж бодож байна. Хамгийн багадаа л гэхэд өөрийнх нь өмнөөс би хог асгасан шүү дээ.

Чонжид баярлаж суунгаа, ирээдүйн найз охин нь ямар азтай охин болохыг бодож суув. Залуу зүгээр ч нэг сайхан ааштай биш, зарим үед бяцхан гэнэтийн бэлэг надад хийж өгдөг. Ядаргаатай, өөрийгөө ихэд бодчихсон Ким Жунины хажууд, Чонжи зүгээр л сахиусан тэнгэр гэсэг үг. Өнөөдрийн үйл явдлаас хойш бүр л үгэндээ итгэлтэй боллоо.

Чонжигийн дугаарыг авч чадаагүйдээ л өөрийгөө зэмлэв. Ядаж л утсаар түүнд баярласнаа хэлчихэж чадна шүү дээ. Дараачийн ээлжээ л хүлээж байгаад хэлэхээс.

Bubble Tea-ны хувьд төсөөлж байснаас минь дэндүү энгийн амттай байлаа. Бодолд минь үнэхээр л үлгэрийн, дахин дахин уумаар санагдах ундаа гэж төсөөлөгдөж байсан ч, тэсэрдэг бөмбөлөгтэй энгийн л жимстэй коктейль байсан юм. Надад таалагдсан ч, онц содон зүйл лав биш байна. Гэхдээ надад зориулж авч өгсөн нь хамаагүй гоё санагдаж байсан тул, амтанд нь нээх их анхааралхандуулсангүй.

- Чи юу өмсөх гэж байна даа? - Бэкхён толгойгоо өргөөд, надтай харц тулгарав. Тэр үнэхээр ядарчихсан, нүд нь боломж л олдвол хаагдчих юм шиг харагдана. - Даашинз хэрэгтэй биз дээ?

Зүсэм Пицца [COMPLETED]Onde histórias criam vida. Descubra agora