51. - Би ч тэр, чи ч тэр тэдний хүүхэд насыг булаасан шүү дээ.

1.2K 128 120
                                    

Зохиолчийн талаас

Ким Жүнмёний өдрийн тэмдэглэлээс

«9-р сарын 29, 2011
Дүү дахиад л ээжээс мөнгө гуйсан. Ээж ч түүнд өгсөн. Үнэхээр яршигтай юм. Тэр яагаад өвчнийхөө талаар түүнд хэлэхгүй байгаа юм бэ? Тэр тэнэг хүүхэд ээжийн өгсөн бүх мөнгийг автомат тоглоом, гаазтай ундаанд үрчих юм. Ээж нь удахгүй хүнд хагалгаанд орох ёстойг ч мэдэхгүй...»

«10-р сарын 1, 2011
Ахлах сургууль бол үнэхээр аймшигтай үе. Шалгалт өгөх хэрэгтэй ч, Кан Сохвад хайртай гэдгээ ухаарчихсан үед бол бүр аймшигтай.»

«10-р сарын 3, 2011
Би Жундэтэй ярилцсан. Манай гэр бүл хэцүү асуудалтай тулгарсныг ч түүнд хэлсэн. Тэр ажилд орно гэсэг. Инээдтэй юм. Би ч хүртэл юу хийхээ мэдэхгүй байхад...»

"10-р сарын 4, 2011
Бид шинэ лаборанттай болсон. Би түүнтэй химийн өрөөнд танилцсан юм л даа. Тэр үнэхээр тэнэг амьтан. Үелэх системээр ч ажиллаж чаддаггүй юм байна лээ. Тэр Хятадаас ирсэн, миний санахаар түүнийг Ифан гэдэг шиг санагдаж байна. Тэр солонгосоор үнэхээр сайн ярьдаг юм байна лээ. Үелэх системтэй ажиллахаас ч амархан гэсэн шүү.»

- Жүнмён?
Залуу толгойгоо дээш өргөх үед урт чёлк нь нүдийг нь хаах тул, хурдхан хажуу тийш болголоо. Гайхмаар зүйл нь, багш өрөөнд ганцаар орж ирээгүй бөгөөд, түүний хажууд хачирхалтай үсний засалт мөн онцгой дүр төрхтэй залуу зогсож байлаа.

- За, багшаа? - Жүнмён үзгээ хойш тавина. - Хэдэн бодлого бодох гээд сууж байлаа.

- Өө, сууж бай, сууж бай. Чамайг шинэ лаборанттай танилцуулах гэсэн юм, - багш нөгөөх залуугийн нурууг зөөлхөн алагдана. - Түүнийг Ифан гэдэг, Хятадаас ирсэн, - багш сэтгэл хангалуун толгойгоо дохилоо.

- Харин Ифан, энэ бол миний ажлын туршлагаас ялгарч гарсан хамгийн шилдэг сурагч байгаа юм. Тэр бол шинжлэх ухааны ирээдүй! Одоо Деанол ацеглуматтай туршилт хийж байгаа. Түүнд үүнтэй холбоотой хэд хэдэн санаа байгаа, деанол...

- Деанол аце... Ямар юм аа? - Ифан хөхөрнө.

- Зүгээр л тархины үйл ажиллагааг нэмэгдүүлэх бэлдмэл байгаа юм, - Жүнмён бухимдсан аятай хэлнэ.

"10-р сарын 7, 2011
Ээжийн бие өдрөөс өдөрт улам л муудсаар. Кан Сохва шилжих гэж байгаа. Би өнгөрсөн амьдралдаа ямар нүгэл хийчихсэн юм бол?"

"10-р сарын 8, 2011
Ээжийн хагалгааны мөнгийг хаанаас олох вэ?"

"10-р сарын 14, 2011
Шинэ лаборантаас болж Сохватай сүүлийн удаа уулзаж чадсангүй. Нэг насны азгүй амьтан."

Зүсэм Пицца [COMPLETED]Où les histoires vivent. Découvrez maintenant