43. - Хамгийн нандин хүн минь намайг хуураагүй гэж хэлээч.

1.2K 119 68
                                    

[Mood Song - Andrew Belle - In My Veins]

Сунмигийн талаас

Жунины төөрөлдчихсөн харц миний харсан хамгийн сүүлчийн зүйл байсан юм. Дараа нь бүх зүйл эмх замбраагүй болж эхэлсэн.

Намайг хэн нэгэн арагш татаж, толгой минь эргэж эхэлнэ. Би Жунинаас холдож, нуруугаараа ардаа хэн нэгнийг налан, хүний гар хоёр мөрнөөс минь тас зуурахыг мэдэрнэ. Найз залуу руу минь хурдтайгаар гүйн очих шаргал үстэй хүнийг харах үедээ амьсгаадаж эхэллээ. Би буруу зүйл хараагүй гэдгээ ойлгох үед цээжинд минь хүндүүрлэх нь тэр. Бэк.

Хүмүүс бүгд хоёр тийш болцгоож, тойрог үүсгэх бол, би тэднийг минутаас минутанд бие бие дээрээ хүч хэрэглэхээс нь айна.

Бэкхёны өргөн мөрний цаанаас, айсандаа биеийг минь дийлэхгүй нугаран унах хөлнөөсөө болж би Жуниныг харж чадахгүй байна. Энэ газраас бүх хүчилтөрөгчийг сорон авсан мэт санагдана.

Ямар нэгэн зүйл орилохыг хичээх ч, би чадахгүй байна: бүх л бие минь эсэргүүцэж буй мэт л. Ахынхаа өмнөөс санаа зовохгүй байгаагаа ухаарна. Түүний бэртлийг харахаас айхгүй байна. Зүрх минь Жунинаас болж илүү базлах нь тэр. Хэрвээ Бэк түүнийг гэмтээчихвэл, дахиж хэзээ ч ахтайгаа ярихгүй гэж шийднэ.

Галзуу хэрэг ч, ах минь ийм байдлаар мэдсэнд би харамсахгүй байна.

Дахин нэг удаа амаа нээж, орилох гэж оролдох үед Бэк гараа атгаж, хэдхэн секундийн дотор Жунины хацар дээр тод мөр үлдээхийг нь харсан юм.

- Үгүй ээ! - би хоолойгоо таньсангүй, гэхдээ яг одоо хэн ч энэ хачин охины орилохыг тоохгүй биз. Урагш гүйхийг хүсэх ч, хэн нэгэн мөрнөөс минь чангаар барьчихсан байна. Бүх зүйл замбраагүй болж, Жунинтай харц тулгарах үедээ үрчийж амжсангүй.

Учир нь найз залуу минь ахын минь гэдэс хэсэг рүү хамаг хүчээрээ цохьчихлоо.

Амьсгал минь улам тогтворгүйжнэ. Бэкхён Жунины эрүүг гараараа дээшлүүлж, хамаг уураараа түүнийг нь базах нь тэр. Би хэн ч ойлгогдохгүй зүйл орилно. Намайг хэн ч сонсохыг хүсэхгүй юм шиг санагдана, тэднийг зүгээр л зогсоохыг хүсч байна.

Жунин архирсаар Бэкхёны нүд рүү нударгаараа цохино.

Дотор минь бүх зүйл цахилгаанд цохиулах мэт санагдаж, өвдөлт нь үеэс үед улам ихсэнэ. Нулимс минь нүдэнд бүрэлзэж байгааг ч анзаарах сөхөөгүй байлаа. Би уйламхай нэгэн биш ч, яг одоо би биеэ барьж чадахгүй байна.

Зүсэм Пицца [COMPLETED]Where stories live. Discover now