40. - Би түүнд дамжааны талаар ярьж болох юм уу, эхлэл хэсгийг нь л...

1.1K 134 11
                                    


Жэилээс байж болох хамгийн гэгээлэг энерги, эцэс төгсгөлгүй сайхан сэтгэл, мөн гүнд нь нуугдах бага зэрэг гутранги үзэл сонсогдоно. Үнэнийг хэлэхэд, эхэндээ надад юу ч хийлгүй суугаад байх минь эвгүй санагдаж байсан юм: түүнийг тэргэнцэр дээр явж байгааг нь харах үед, миний дотор хэнд ч хэрэггүй, өрөвдөх сэтгэл төрсөн нь тэр.

Кёнсүү Жэилийн ааш занд нь татагдсан гэж бодож байна. Мэдээж, тэр надаар хэлүүлэлтгүй үзэсгэлэнтэй нэгэн хэдий ч, түүний ааш нь илүү тодоор гэрэлтэнэ. Гэхдээ магадгүй, би өөртэйгөө адил биш нэгэнтэй харьцаж байгаа болохоор бүхнийг хэтрүүлэн бодсон ч байж болох юм. Аль болох соёлтой байж, Жунин миний өмнөөс улайж, Жэил надаас болж ичихгүй байгаасай гэж хүслээ.

- Кёнсүү чамайг найз охинтой болсон гэж хэлээгүй шд, - Жэил ширээ рүү ойртсоор, Жунин руу сэжиглэнгүй харав.

Бүсгүй бид хоёрт кофе хийж өгөх үеэр, би түүнд илүү ажил нэмж өгч буй санагдах ч, Жунин юу ч бодолгүй тайван сууна. Залуу түүний хуучин хөргөгчийг дуутайгаар онгойлгов:

- Эгчээ, амттай зүйл байгаа юу? - Жунин асуух үед, Жэил инээх нь тэр. Харин би одоог хүртэл, энэ хоёр хүмүүс хоорондоо ямар харилцаатай болохыг ойлгохгүй хэвээр. Кимийн ярьсан зүйлээс үзэхэд, энэ хоёр муу харилцаатай байх ёстой юм шиг санагдсан.

Жэилийн гэр нь тийм ч шинэлэг засвартай харагдахгүй ч, хаа сайгүй байрлах савтай цэцгүүд уур амьсгалыг илүү тухлаг болгоно. Жэил хүнтэй эсвэл ганцаараа амьдардаг эсэхийг нь би мэдэж чадаагүй л байна.

- Та хоёр яаж танилцсан юм? - бүсгүй Жунины асуултыг тоолгүй өнгөрөөд, надаас инээмсэглэсээр асууна. Даанч би амаа ч нээж амжаагүй байхад, Жунин миний өмнөөс хариулчихсан юм.

- Тийм ч романтик түүх биш ээ, - Ким хөргөгчний хаалгыг хаачхаад, нуруугаараа нална. - Чи энд ганцаараа байгаа юм уу?

Жэил юу ч хэлэлгүй гараараа савах нь тэр. Түүнд Жунинтай ярихаас илүү, намайг харах илүү сонирхолтой байгаа юм шиг санагдлаа.

- Энэ нэг юм хоёулангийн хэзээ ч танилцуулахгүй юм байна, - Жэил толгойгоо сэгсрээд, үсээ чихнийхээ араар хийлээ. - Хан Жэил! - түүний хоолой үнэхээр уянгалаг, яг л дууны хэсэг шиг сонсогдлоо. - Энэ залуутай тамхи татаж эхэлснээс нь хойш найзалж байна.

Би инээчихлээ. Хэр удаан юм бол? Сонирхолтой л юм.

- Бён Сунми, - толгойгоо дохилоо. - Энэ залуутай хэзээ ч найзалж байгаагүй.

Зүсэм Пицца [COMPLETED]Where stories live. Discover now