39. - Хэрвээ хуучин найз охин чинь юм бол танилцана гэдэгтээ итгэлгүй байна.

1.3K 123 16
                                    


- Энд аймшигтай байна, - Бэк утасныхаа дэлгэцийг хуруугаараа тогшсоор хэлэх нь тэр. Ах минь цагаан өнгийн том дэрэн дээр толгойгоо тавиад, мөн л адил өнгийн хөнжлөөр хуучигдчихсан хэвтэнэ.

- Чи эмнэлгээс өөр юу хүссэн юм бэ?- Чанёол найздаа хандаж хэлэв. Чанёол (ахын хэмжээсээр) надаас аюулгүй зайд зогсож байлаа. Би эсрэг талд нь байрлах орон дээр хөлөө савсаар суух бол, Чанёол цонхны тавцан түшсээр зогсож байлаа.

Бэкхён босож суугаад, найз руугаа муухай харсаар, амандаа ойлгомжгүй зүйл бувтнана. Дараа нь шууд л Чанёолыг эмч дуудуулахаар явуулчих нь тэр. Эмч түүнд тийм ч их хэрэгтэй байсан гэж бодохгүй байна. Бэкхёны аль эртнээс надтай ярилцахыг хүсэж байгааг нь таамаглаж байсан тул, ах минь яриагаа ямар ч илүү чихгүйгээр эхлүүлэхийг хүссэн бололтой. Тийм ч учраас, Чанёолыг гарсан тоолонд, шууд л надтай ярьж эхлэхэд нь, би ер гайхаагүй юм.

- Чамаар юу байна даа? - Бэкхён аяархан асууна. Тэр намайг хараагүй гэж бодсон ч, утсаа унтраачихсан байгааг нь би анзаарчихсан юм. Тэр энэ бүх хугацаанд утсаа оролдож буй мэт дүр эсгэх нь тэр.

- Байдгаараа л, - мөрөө хавччихаад, дээш хананы цаг руу харлаа. 12 болчхож. Жунин хаана байгаа юм болоо?

- Би, - Бэк утсаа цаанаа тавьж, дахин өөр дээрээ миний анхаарлыг татна. - дахиж ингэж хэрэлдэх хэрэггүй гэж бодлоо, тийм үү?

Би үрчийлээ. Магадгүй Бэкхёны удаан хугацааны дараа миний зүг хэлсэн анхны үгс нь байх. Тэр эмнэлгээс гарах хүртлээ надтай ярихгүй нь л гэж бодож байлаа.

- Өөрөө эхэлчхээд, - би амандаа бувтнах ч, цааш үргэлжлүүлэхээр яарлаа. - Би лав тантай хэрэлдээгүй ээ.

Бэкхён гайхсаар нүдээ томсгох ч, дараа нь толгойгоо дохисоор буцаад л утсаа гартаа авна. Ахад минь эвгүй байна. Би ч үүнийг нь сайн ойлгож байсан болохоор, болоод өнгөрсөн асуудлуудыг дурсахгүй байхаар шийдэв. Тэр анхны алхмаа миний төлөө хийсэн болохоор, түүнийг уучилж болно шүү дээ.

- Хэтрүүлчхэж, дахиж тийм юм болохгүй ээ, - Бэкхён мөрөө хавчина. - Сургуулиар юу байна даа?

- Хэнээс асуухаа олж дээ, - би инээсээр, цагаан өнгийн нөмөрчихсөн байсан халатаа янзаллаа. - Чанёолаас асуусан нь дээр байх, тэр надаас илүү мэдлэгтэй, - ах минь над руу харсаар инээмсэглэнэ. - Нээрээ, ээж Чанёолыг энд тантай өдөр шөнөгүй байгаад нь талархаж байгааг дамжуулаарай гэсэн. Таныг үнэхээр сайн найзтай юм гэсэн шүү.

Зүсэм Пицца [COMPLETED]Where stories live. Discover now