23. - Чи надаас хүссэн асуултаа асууж болно.

1.3K 158 20
                                    

Би Хёкёны утсыг ухаад сууж байлаа.

- Чангаар уншдаа, - Хёкён ширээн доогуур хөлийг минь зөөлхөн өшиглөв.

- Дэвтрээ шалга аа, - толгойгоо сэгсэрсээр түүнд санууллаа. - Дахиад нэг цаг би сургууль дотор байвал тэсэхгүй шүү, - тоглоомоор нүдээ эргэлдүүллээ. - Тийм болохоор гялс шалгачихаа.

Хёкён хэлээ гаргаад, миний урдуур балаа эргүүлээд, буцаад дэвтэр шалгахдаа анхаарав.

Багш нар яагаад хийж барагдахгүй даалгавар анги дээр хийлгэчихээд, дараа нь өөрсдөө хурааж авдаг байна аа? Өөртөө л хэрэггүй ажил нэмж байгаа шүү дээ. Хүүхдүүд 100% өөрсдөө хийх нь юу л бол. Би түүнийг хүлээгээд цаг болж байна - Хёкён шалгаагүй үлдсэн хүүхдүүдийн дэвтэр байгаа талаар санасан юм. Тийм учраас яг одоо би хязгааргүй дататай Хёкёны утсыг ухсаар түүнийг хүлээсээр сууж байна.

Бид хоёр түүний гэрт хамтдаа хонохоор төлөвлөсөн бөгөөд түүнд ярих зүйлс надад зөндөө цугларчихсан байлаа. Бэкхёны талаар бас Тэмины талаар ч дурдмаар санагдсан юм. Сүүлийн үед тэр ерөөсөө Тэмины талаар яриагүй тул би тэдний дунд юу болсон талаар асуумаар санагдсан юм.

- Дараа нь надад ярьж өгөөрэй, - түүний утсаар цагаа хурдан өнгөрөөх гэж мэдээ уншиж байх үедээ асуулаа.

Мэдээний сайтуудад сонирхол төрүүлэх юу ч алга: хүнсний үнэ яаж өссөн тухай, айдолуудын тэнэг үйлдлүүдийн тухай хэд хэдэн мэдээ бичигдсэн байна. Магадгүй нүдэнд минь үзэгдсэн нэг л мэдээ сонирхлыг минь хамгийн ихээр татав.

- Сонирхолтой юм байна уу? - Хёкён над руу ойртон ийн хэлэв.

" Жан Ишин хууль бусаар 3 хэрэгт сэжиглэгдэж, хяналтан доор орлоо.

Жан Ишин өчигдөр шөнө Инчоны онгоцны буудал дээр баривчлагдсан бөгөөд тэрбээр хуулийн байгууллагаас өөр улс руу зугтах гэж оролдлого хийсэн байна. Байцаалт эхлээгүй байгаа ч, гэмт хэрэгтэн өөрийнхөө бурууг эсэргүүцэж байна " .

Утсаа бараг л хамартаа ойртуулсаар дахин нэг удаа уншлаа. Энэ сард би энэ нэрийг 3 дахь удаагаа сонсож байна. Ахтай минь холбоотой хүн ч гэж хардаж байна. Хэрвээ Чанёолд итгэж болох юм бол, Жан Ишин тэдэнд түүхийн бие даалтан дээр туслана гэсэн. Гэвч би урьд нь өөр харилцан яриа сонссон. Бүгдийг нь нийлүүлвэл, Пакын ярьсан зүйл нь болж буй үйл явдалтай ер давхцалдахгүй байв.

- Хёкёнаа, - утсыг нь унтраав. - Чи Пак Чанёолын ангид түүх ордог биз дээ ?

Хёкён над руу гайхангуй харчихаад, үсэн дундуураа балаа явууллаа.

Зүсэм Пицца [COMPLETED]Opowieści tętniące życiem. Odkryj je teraz