56. - Намайг ямар муу хүн болохыг мэдэхгүй л байна даа.

1.7K 154 107
                                    

[Mood Song - Halsey & G-Eazy - Him & I]

5 сарын дараа

Би метроноос буулаа. Өдөр ирэх тусам үүгээр явах нь ихэссэн байна. Өмнө нь зүг чигээ олж чаддаггүй байсан юм, учир нь бүхий л амьдрал минь нэг гудамжинд өнгөрдөг байсан шүү дээ. Бас хэрвээ ямар нэгэн зүйл болвол Жунины машинтай явчихдаг байсан. Одоо бүх зүйл өөрчлөгдсөн.

Яаран алхахдаа нэг секунд гаруй кафе руу харж, ямар нэгэн зүйл уух эсэхдээ эргэлзсэн ч, ноосон цамцныхаа захыг янзалсаар урагш чигээр алхлаа.

Сөүл хотын төв. Хагас сайны өглөө. Хэдийгээр сэрүүн салхи хацрыг минь үлээх ч, цаг агаар үнэхээр л сайхан байв. Машинууд түгшүүртэй хөдөлж, буруу газраараа зам гарах үедээ дугуйн доор орохоо шахав. Жолооч нь хамаг мэддэг хараалаа урсгахыг ч хүртэл сонсоод авлаа. Салхи үсийг минь улам замбараагүй болгох нь дургүйг минь хүргэнэ.

Хүссэн барилгынхаа гадаа аль хэдийнээ ирчихсэн тул амьсгаа аваад, үсээ засахаар хэсэг зогсов. Би машины зогсоолыг тойрон харах үедээ бүх машинуудыг нь бараг л мэддэг болчихсоноо анзаарлаа. Хөгжилтэй юм.

Намайг саарал өнгийн дөрвөн давхар оффисын барилга өөдөөс угтлаа. Би дотогш орохоосоо өмнө өмссөн банзлаа доош татан янзаллаа. Шилэн хаалга өөрөө нээгдэх үед итгэл дүүрэн дотогш орлоо.

Орох мөчид хүйтэн агаар шууд л дулаанаар солигдож, нөмөрч явсан ноосон цамцаа нэг мөрнөөсөө унагаав.

- Өө, Сунми! - намайг хэн нэгэн чангаар дуудах үед, би харцаа дээш өргөв.

Жихүн бол залуухан нарийн бичгийн дарга юм. Эхэндээ тэр над руу тааламж муутай хардаг байв. Заримдаа дотогш оруулахгүй байх ч үе бий. Харьцаж эхлээд сар гаруй болсны дараа л бид бага багаар найзалж эхэлсэн юм. Тэр саяхан намайг кофегоор дайлсан юм. Энэхүү цайвар арьстай, шаргал үстэй залуугийн хувьд энэ алхам нь хүлээн зөвшөөрч буй хэрэг гэж бодож байна.

- Өрөөндөө юу? - би толгой дохин мэндэлсээр, эрхий хуруугаараа оффисын модон хаалга руу заав.

- Уулзалттай, - Жихүн толгой сэгсрэв. - Гэхдээ чи дотогш ороод хүлээж байхгүй юу. Эсэргүүцэх хүн бараг байхгүй дээ.

Би инээсээр, толгой дохилоо. Залуу бүхнийг шууд л ойлгодог нь надад таалагддаг. Гүйцэтгэх захирал нь түүнийг халахгүй гэж найдаж байна, эс тэгвэл энэ нь миний буруу байх болно, харин би Жихүнд гай болохыг үнэхээр хүсэхгүй байна.

Зүсэм Пицца [COMPLETED]Where stories live. Discover now