49. - Дараа нь уулзахдаа танихгүй юм шиг дүр эсгэцгээе.

1.1K 125 40
                                    

[Duncan Laurence - Arcade]

Өглөө сэрэхдээ харсан анхны зүйл минь Жүнмёны царай байсан юм. Бүх зүйлийг илүү тайвнаар хүлээж авах болсон ч, дотор минь бяцхан охин цаг болгон уйлах мэт санагдана. Мөн айдас. Үнэхээр аймар байна...

- Марти орж ирсэн, - хөрш минь намайг түүн рүү ширтэж байгааг анзаарах үедээ хэллээ. Тэр алим хазсаар суух бол, ширээн дээр шөлтэй хоол байхыг анзаарлаа. Өглөөний хоол бололтой. Тийм ч амттай харагдахгүй байна, бас би ч өлсөхгүй байгаа хэдий ч, энд хоолны тал дээр илүү санаа тавьдаг бололтой. Жимс хүртэл байна гээч!..

- Өглөөний мэнд, - гэж би толгой дохилоо. Би орноосоо босохыг огт хүссэнгүй. Эдгээр өдрүүдэд би маш их унтсан тул удахгүй унтахыг ч хүсэхгүй болох нь. Үнэндээ энд хийх зүйл огт байхгүй байна.

- Чамайг өнөөдөр гаргах байх, - Жүнмён шүүслэг алимыг дуутай хазах үедээ хэлнэ.

Түүнийг хэлэх хүртэл нь би нойрмоглож байсан ч, энэ дөрвөн үг намайг гүйцэд сэрэхэд нөлөөлсөн юм.

- Юу?

- Марти руу хүн ярьсан, би сонсчихсон юм л даа. Хэрэв хэсэг хугацааны дараа тэр чамд солих хувцас авчирвал, оройн цагаар чамайг заавал авч явах болно. Тохиролцоо болсон байх. Бүтсэн ч гэж хэлж болно. Миний ойлгосноор шүү дээ, - Би Жүнмёныг сонсонгоо нүдээ хэд хэдэн удаа анивчлаа. - Яасан бэ? Энэ тэнэг амьтан намайг унтаж байна гэж бодоод дуудлагаа хажууд минь авчихсан. Би бүх зүйлийг нь сонссон.

- Хөөх, - надаас гарсан ганцхан авиа минь энэ байв.

Үнэндээ би шаардлагагүй найдвар төрүүлэхийг хүссэнгүй. Тийм ээ, удахгүй надад хайртай хүмүүсээ тэвэрч магадгүй гэж бодоход зүрх минь өвдөж байв... Хэрэв тийм биш бол яах вэ? Давж гарсан бүх зүйлийнхээ дараа юунд ч итгэж чадахаа больчхож.

- Ямар тохиролцоо болохыг чи мэдэх үү? Таамаглал байгаа юу? Ядаж ямар нэг зүйл байна уу? Би шөнө унтаж чадаагүй. Миний толгойд нэг бодол эргэлдээд... Хэрвээ... - Жүнмён бувтнах нь тэр.

- Манай ах хар тамхи хэрэглэдэг. Найз залуу маань ч гэсэн. Магадгүй тэд энэ хүмүүст ямар нэгэн өртэй үлдсэн байх. - мөрөө хавчив. Хөршийн царай тэр даруй өөрчлөгдөнө. - Үнэнийг хэлэхэд би энэ талаар бодохыг үнэхээр хүсэхгүй байна.

Надад энэ тохиролцоо нь ер хамаагүй байсан юм. Миний бодсон зүйл хамгийн сүүлд нь буруу л байх байсан. Ялгаа байгаа гэж үү? Жүнмён надад өчигдөр шөнө юу ч яриагүй юм. Тийм ч болохоор, би түүнийг ч мөн өөрийнхөө амьдралд оролцуулахгүй.

Зүсэм Пицца [COMPLETED]Where stories live. Discover now