29. - Зүгээр л шинэ зүйл туршиж үзмээр байна.

1.2K 150 31
                                    


Жунин хурц эрүүний хэлбэртэй. Залуу юм бодохдоо, эсвэл ууртай байх үедээ үргэлж түүнийгээ чангалдаг. Жунин бүдэг ягаан өнгийн, том уруултай. Тэр асуудал шийдэх, эсвэл ямар нэгэн зүйл тохиолдвол үргэлж уруулаа долоох нь анзаарагддаг.

Ангийн хүүхдээ үргэлжид санаж явах гэж байгаа юм шиг л, түүний жижигхэн хэсгүүдийг хүртэл анхааралтай ажих болсноо өөрөө ч үл анзаарна. Яагаад гэдгээ мэдэхгүй ч, түнийг яг хажууд минь сууж байх үед эд эс бүрийг нь санах гэж хичээж буй мэт хараад л суудаг боллоо. Үеэс үед Жунин над руу хөмсгөө өргөсөөр, эвгүйхэн харах үед би өөр тийш харж, залууг юу ч анзаараагүй байгаасай гэж хүснэ. Өөртөө тэр үнэхээр л царайлаг болохыг нь хэлээд амжлаа. Бүхий л амьдралаараа энэ дэлхий дээрх хоёрхон хүнийг л царайлаг гэж бодож явдаг байсан юм : Бён Бэкхён бас хамгийн дуртай жүжигчин минь. Ким Жунин ч гайхширмаар царайлаг гэдгийг нь хүлээн зөвшөөрөх эвгүй байлаа. Ийм өгөгдөлтэй хүн ямар нэгэн драманд л дүр бүтээх гэж төрдөг байх. Гэхдээ миний бодлоор, баячуудын хүүхдүүд гоо үзэсгэлэнгээрээ илт ялгардаг санагдсан.

Охидууд ангийн минь хүүхэд рүү харц шийдэлцэхийг нь анзаарна. Тэд нар шиг ингээд л хараад суумааргүй байгаа ч, өөртэйгөө юу ч хийж чадахгүй нь. Хууль бус биш биз дээ?

- Рики энэ долоо хоногт бацаантай хамт манайд зочлоно гэсэн. - Жунин Сэүнд ярьж өгнө.

Намайг номоо авахаар шүгээнийхээ цаана байх үед, хажуу талын минь шүүгээг Ким Жунин налсаар, доод танхимд Сэүнтэй хамт зогсож байсан юм. Би албаар сонсох гээгүй ээ. Тэд өөрсдөө үнэхээр чангаар ярилцаад байна шүү дээ. Ангийн маань хүүхэд Сэүнтэй хорвоо дэлхийн бүх зүйлийг ярилцсаар зогсоно.

- Айн? - Сэүн эхэндээ ойлгохгүй байж байгаад, дараа нь уртаар санаа алдана. - Аан, нөгөө Америкт байхдаа амьдарч байсан айл биз дээ.

Нуруугаа тэгшиллээ. Бусдын яриаг нууцаар сонсох үнэхээр ичмээр зүйл ч, би ганцаараа тэгээгүй шүү дээ. Нөгөө л нэг Жуниныг үдэшлэгэнд дууддаг Юра, номоо энгэртээ тэвэрсээр юу ч хийлгүй тэдний хажууд зогссоор л байсан юм. Түүнийг сонсож байгаа гэдэгт ч эргэлзэхгүй байна.

- Манайхаар зочлоод, аавд талархаснаа илэрхийлнэ гэсэн. - Жунин ямар ч нүүрний хувиралгүй залууд ярьж эхлэнэ.

- А-ан, энэ чинь нөгөө Крисын илгээмжийг олчихдог Рики мөн биз... - Сэүн гайхсандаа орилох ч, цагтаа дуугаа хураасан юм.

Зүсэм Пицца [COMPLETED]Where stories live. Discover now