38. - Бурхан минь, түүнийг хаа очиж Бён Бэкхёны дүү л гэж битгий хэлээрэй.

1.2K 133 32
                                    


Юу гээч?

Хүслээ илүү тодорхой хэлж байх хэрэгтэй юм байна лээ. Хүмүүс дахиж чамд асуулт тавихгүй болтол нь яруу тодоор ярьж өгөх ёстой байж. Хэдхэн үгээр хэлчихгүй, бүтэн тайлбар тавих байсан юм. Ийм бодол толгойд минь одоо л орж ирж байгаа нь тун харамсалтай.

Би толгойгоо баруун тийш хөдөлгөсөөр, эгц урагшаагаа харав. Гадаа харанхуй болж байсан тул, шөнийн тэнгэрээс гадна, цаана гэрэлтэх хэдхэн гудамжны гэрлийг л харж чадаж байв.

Би Жунинд намайг хамт авч явахгүй бол гомдоно гэж хэлсэн дээ. Түүнд яг аль үг минь тэгж их нөлөөлснийг мэдэхгүй ч, тэр надтай хамт Сэүн рүү явахаар болсон юм.

Даанч машинаасаа гаргаагүй л дээ.

Дахиад л урагш харлаа. Жунин 20 гаруй минутийн өмнө машинаа асаалттай (дулаахан байлгах гээд) үлдээгээд явчихсан. Яаж тийм хурдан машинаас буусныг нь ойлгохгүй нь. Хүрэх газартаа ирээд, суудлын бүсээ тайлж байх үед, залуу аль хэдийнээ гадаа гарчихсан, машины хаалга цоожилсоор над руу гараараа далласан гээд л бодчих.

Илүү тодорхой хэлдэг байж. Зүгээр л "чамтай хамт явна" биш, "Сэүний биеийн байдлыг чамтай хамт явж шалгана" гэх байсан юм.

Би одоо тайвширчихсан байгаа нь энэ байхгүй юу. Аравхан минутийн өмнө хорвоо дэлхийг байж болох бүх хараалаараа загнаад амжчихсан юм л даа. Бас Жуниныг буцаж ирэхэд нь, би яасан ч бай гомдох л болно доо! Би тийм их асуудал болдог гэж үү? Хүүхэд шиг сүржигнэж яадаг байна аа? Ах ч, Жунин ч тэр... Яг үнэндээ, тэр хоёр бие биетэйгээ үнэхээр адилхан ч, өөрсдөө үүнийгээ хэзээ ч анзаарахгүй байх.

Юу ч хийхгүй нэг газраа суусаар байгаадаа, харанхуй газраас ядаж ганц ч болов хөдөлж буй зүйл хайхаасаа, машины гадна юу болж байгааг бодохоос ч ядарч байна. Хорвоо дэлхийн бүх чухал асуудлуудыг ч бодоод амжчих шиг боллоо.

Жуниныг ер нь буцаж ирэх талаар итгэлтэй байхаа ч болилоо. Секунд бүр минутаас ч удаан өнгөрч байсан ч, гадаа хүний нааш ирэх чимээ гарах үед цочих нь тэр. Ким Жунин ч зүгээр ч нэг намайг машинаас буулгахгүй гэдгийг мэдэж байсан болохоор шууд л хаалганы бариулаас чангаар барив. Жуниныг машинаа нээмэгц шууд л үсрээд бууна даа.

Хэлсэн ёсоороо шууд л машинаас үсрэн буусан юм.

- Би ер нь чамд гомдоно оо, - түлхүүрээрээ багааж онгойлох гэж буй Жунин руу харсаар хэллээ. Намайг үгээ хэлж дуусангуут залуу толгойгоо дээш өргөх ч, харанхуйд би царайг нь ялгаж чадсангүй.

Зүсэм Пицца [COMPLETED]Where stories live. Discover now