9. - Дараа нь бүгд бид хоёрыг ах дүүс гэдгийг мэдэх болно.

1.4K 161 15
                                    

Бүх зүйл арай л хурдан болж өнгөрөх байх гэж бодсон юмсан. Миний хувийн драма яаж үргэлжлэх тухай цөөн хэдэн хувилбар л байв. Нэг бол би тэдэнд анзаарагдахгүй ханатайгаа уусна, нэг бол Жунин болж буй байдлыг улам л гүнзгийрүүлнэ.

Таг гайхаад зогсчихсон Бэкхён руу харав. Яг юу хийх ёстойгоо бодож буй мэт харагдана. Ах минь шууд л байдлыг гартаа авч, сургуульд л гаргадаг зальжин инээмсэглэлээ гаргаад, Жунинтай харц тулгарна.

- Юу хийцгээж байсан юм? - Бэк өөрт нь ямар ч хамааралгүй, зүгээр л сонирхож байгаа мэт асуулаа.

Түүний найзууд нь ийм талыг нь мэдэхгүй ч, тэр яг одоо 70 хувь ууралчихсан байна. Бэкхён Жуниныг харцаараа алах нь уу л гэлтэй харж, амаа зуучихсан бас хүзүүн дэх судаснууд нь тодорчихсон харагдана.

- Сонин сайхан ярьж байсан юм, - Жунин мөрөө хавчаад, цонх руу хэсэг харж зогсов. Үүний дараа гараа зөрүүлсээр дахин Бэк руу харна, - Болохгүй зүйл байна уу?

Ахынхаа гэрийн даалгаварыг өөртөө чанга тэврээд, аль болох эвтэйхэн босохыг хичээлээ.

Бэкхёны хамар уурандаа болоод яг л уур гаргаж буй мэт болохыг ч хараад амжлаа. Тэр чангаар амьсгалж, үе үе үрчийнэ. Жунин найзад нь болж буй бүхэн таалагдахгүй байгааг ойлгосон ч, урьдных шигээ л тайван харагдаж байна.

- Энэ бол Солонгос. Америк биш. Энд хичээлийн дундуур шүгээнд наалдацгааж болдоггүй юм.

Бэкхёны ойлгосноор бид ийм зүйл хийж байсан байх нь : бага охин дүү болон сайн найз нь шүүгэнд наалдаад зогсож байна гэж төсөөлхөөс...

Аймшигтай юм.

Жунины нүүрэнд инээмсэглэл тодрох үед бие минь яагаад ч юм улам муудаж буй мэт санагдана. Намайг тэдний яриаг удаан сонсуулахыг Бэкхён хүсээгүй бололтой. Түүний толгой нь хажуу тийш хөдлөөд, харц нь хэдхэн секунд минийхтэй тааралдахад ойлголоо. Үүнийг дохио гэж бодоод, жижигхэн, аяархан алхмаар гарц руу зүглэв. Жунин ах руу минь түүнийг шоолсон байдалтай инээмсэглэсээр ард хоцров. Найзуудын харилцаа гэхэд дэндүү эвгүй юм.

Гэхдээ үүнд нээх гайхах зүйл байхгүй байх. Ах минь Чонжиг хүртэл надтай ойртуулахгүй байхад, Ким Жуниныг бол бүр л үгүй биз.

- Үүнийг надад Бён Бэкхён хэлэх байсан юм уу, - Ким инээсээр найздаа хандаж хэлнэ. - Чамаас ийм үгс сонсох хоёр дахин эвгүй юм. Андаа, чамтай юу тохиолдчихсон юм бэ?

Зүсэм Пицца [COMPLETED]Where stories live. Discover now